UBLife Logo
Дэлхий

Хятадын Коммунист нам цэвэрлэгээ хийсээр байна

Хятадын Коммунист нам цэвэрлэгээ хийсээр байна

БНХАУ-ын Коммунист Намын 20 дахь сонгуулийн Төв хорооны V бүгд хурал 2026 оны 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Бүгд хурлын шийдвэрээр Коммунист намын Төв Хорооноос 33 том албан тушаалын түшмэлийг гаргасан байна. Энэ нь Ши Жиньпин сахилга батыг сайжруулах бодлогодоо үнэнч байж, сонгуулийн өмнө нөлөөгөө бэхжүүлж байгаа явдал гэж гадаадын шинжээчид үзэж байгаа юм.

Сүүлийн Төв хорооны V бүгд хурлууд дээр эдийн засгийн шинэчлэл, нийгмийн асуудалд гол анхаарлаа хандуулж байсан бол энэ удаад “Намын сахилга бат” гол сэдэв нь байлаа.

ХКН-аас гаргасан мэдэгдэлд “Бид бодит үнэнтэй нүүр тулгарлаа. Нам дотор сахилга бат, хяналт суларч, гишүүд үйл ажиллагааныхаа үндсэн утга учрыг дагахаа байжээ. Намын сахилга батыг сайжруулахын тулд нам өөртөө хатуу арга хэмжээ авч байна” гэж дурдсан байв.

ТХ-ноос хасагдаж, намаас хөөгдсөн гишүүд дотор Шинжан-Уйгарын өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ма Синжуй, Улс төрийн товчооны гишүүн, хурандаа генерал Чжан Юся, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Штабын дарга, хурандаа генерал Лю Чжэньли нарын томчууд байна. Намаас нийт 33 том албан тушаалтан хөөгдсөний 16 нь арми, цэргийнхэн байгаа юм. Тэднийг намын дотоод дүрэм, сахилга батыг ноцтой зөрчсөн гэж ялласан нь сүүлийн жилүүдийн жишээнээс харахад “авлига” гэсэн үг юм.

БНХАУ-ын Авлигатай тэмцэх газрын мэдээллээр 2026 оны эхний 9 сарын хугацаанд 680 мянган намын гишүүн авлигын хэрэгт холбогдсон байна. Ши Жиньпин 2012 оноос эхлэн авлигын эсрэг хатуу тэмцэл явуулж байгаа. Тэрээр авлига, хээл хахууль нь Коммунист намд тулгарч байгаа гол аюул гэж тэмдэглэж байсан удаатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...