Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хотын "Дуу Хоолой"


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Улаанбаатар хотоор алхахад булан, тохой бүрт шахам граффит арт тааралддагийг бид тэр бүр анзаардаггүй байж мэднэ. Гүүрэн доорх хонгил, байрнуудын дундах нарийн гудамжууд, гаражийн хана гээд нүдэнд тэр бүр торохгүй нууцлаг эсвэл яг урд ил тод гээд олон газарт хүмүүсийн зурсан, бичсэн сонирхолтой граффит дүрслэлүүд хэдийнэ хотын маань нэг хэсэг болжээ. 

Эдгээрийг сонирхоод үзвэл гурван бүлэгт ангилж болмоор. Монгол ба гадаад уран бүтээлчдийн зургууд, тэдний хуучны бараг мартагдсан дүрслэлүүд эсвэл хэн нэгний (ихэвчлэн залуусынх байх) бусдад зориулж сэтгэлээ илчилсэн бичвэрүүд байдаг. Энэ нь өдөр тутамд хотын гудамжаар зорчих мянга, мянган хүний бодол сэтгэлд хүрсээр байна. 

Хэн туурвисан, эсвэл магадгүй хэн сараачсан ч бай хананд үлдсэн энэ илэрхийллүүд хотод маань чимээгүй чимэг болдог. Гудамжинд буй тэр зургуудыг бүгдийг нь арилгачихвал манай хот ямар харагдах бол? Хоосон санагдахгүй гэж үү? Хичнээн минималист байдалд тэмүүллээ ч бүх зүйл цулгүй, энгийн байвал ямар байх бол? 

Хуучин, хууларсан, тоос шороонд дарагдсан зураг, хананууд хотын төвд хаа сайгүй таарч, түүнийг засаж янзлах нь ховор хэрнээ нарны зам дагуух хуучин ханан дээрх ажил орсон зургуудыг юу юугүй арилгаж, “цэвэрлэсэн” байдаг нь бас сонин тохиолдол шүү. Хүмүүс тэнд хүсэл сонирхлоо, дуу хоолойгоо илэрхийлж орхисныг тийнхүү үл ойшоож байгаа нь даанч харамсалтай биш гэж үү? 

Харин замбараагүй сараачсан мэт бичвэрүүд хайрын илэрхийлэл байна уу, уур бухимдал уу, эсвэл гомдол, тоглоом шоглоом байна уу үл хамаараад хэн нэгэн өөрийгөө хангалттай илэрхийлж чадахгүй байгаагийн дүрст илрэл юм болов уу гэж би боддог юм. Хотынхоо хаа нэгтээд “А+И” гэж зурах нь хүртэл хүүхдүүдийн анхны хайр, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байсан байх гэдэгт итгэхийг хүсдэг. Ганц хүнд зориулсан тэр бичвэр нь харц тусгах хүн бүрт хүрдэг нь илүү гайхалтай. 

Ингээд бодохоор энэ бүх зургуудыг “хөөж”, сонирхож, анзаарч нэг харвал манай хотын хүмүүсийн “дуу хоолой” нь яах аргагүй мөн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
2024.05.28
Б.Пүрэвсүрэн: Үүсмэл Диснейлэндийг ч магадгүй Монголын нөхцөлд хийж болох юм
2
2024.05.24
Оюутнуудыг олимпиадаар дамжуулан дэмжих, ажилд урих жишиг Монголд бий болж байна
3
2024.05.24
Улаанбаатарт үер бууж болзошгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
2024.06.12
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
2024.06.11
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.