
Энэ сарын 13-15-нд Малайзийн Куала–Лумпур хотод цахим спортын “ROG Masters” тэмцээн боллоо. 150 мянган долларын шагналын сантай тус тэмцээнд манай “Team Taivnaa”, “The Mongolz” багуудаас гадна Малайзийн “Fnatic”, “Team Secret” (Европын холбоо), “Natural 9” (Австрали), “Big and Black” (Австрали), “Execration” (Филиппин), “Mineski” (Филиппин), “Max.X” (Хятад), “EHome.X” (Хятад), “Entity” (Энэтхэг), “Aggressive 5” (Энэтхэг), Сингапурын “dream[S]cape” багууд өрсөлджээ.
Манай “The Mongolz” баг Counter-Strike-ийн төрлөөр “ROG Masters Asia” тэмцээний аварга болж, 23750 долларын шагнал хүртсэн байна. Финалд манай багтай адилхан нэг ч ялагдаагүй байсан Сингапурын “dream[S]cape” өрсөлдсөн ч "The Mongolz” 3:0 (16:4,16:12,16:13) харьцаатай ялжээ.
Thats it! @MongolzCs win with a convincing 3-0 and are our new #ROGMASTERS champions!What a great performance throughout the tournament! pic.twitter.com/tfgIwONj7l
— ROG MASTERS (@ROGMasters) November 13, 2016