Шинэ жил болох өдөр бага багаар ойртсоор л байна. Догдлол хэр байна даа? Гацуур мод, янз бүрийн ууттай бэлэг, хүмүүсийн шинэ жилийн баярын зураг өөрөг харахаар цаанаасаа л гоё байна уу? Эсвэл одоо хүртэл танд уур амьсгал ороогүй байж ч болох юм. Тийм бол зул сар болон шинэ жилтэй холбоотой БЕСТ 21 дууг хүргэе. Сонсоод, мэдрээд, догдлоод байждээ. Учир нь энэ бол жилийн хамгийн сайхан үе шүү дээ.
1. "Гэртээ ганцаараа" киноны үеэр явж, сэтгэлд хоногшсон;
"It's Beginning to look a lot like Christmas"
2. Chris Rea - Driving Home for Christmas
"Би зул сарын баярыг тэмдэглэхээр гэрийн зүг давхиж явна. Би тэр царайнуудыг дахин харахсан гэхээс тэсэн ядаж байна..."
3. Шинэ жил дөхөхөөр миний утасны хонхны ая болж хувирдаг дуу болох:
"Train - Shake up Christmas"
4. Жилийн хамгийн гайхалтай цаг үе!
Andy Williams - It's The Most Wonderful Time of the Year
5. The Drifters - White Christmas
/Тэдний хоолой бол яг одоо танд хэрэгтэй байгаа цор ганц зүйл!/
6. "Santa Baby" эх хувилбарыг нь сонсох цаанаа л нэг гоё шүү.
7. "Ирэх жил бүх асуудлууд чинь байхгүй болсон байх болно" гэж дуулдаг хэсэг дээр ямар гоё тайтгарал мэдэрдэг гээч!
Frank Sinatra - Have Yourself a Merry Little Christmas
8. Chuck Berry - Run Run Rudolph
Шинэ жилийн үдэшлэг дээр энэ дуун дээр бүжиглэхгүй бол ёстой харамсалтай зүйл болно шүү.
9. Mariah Carey - All I Want For Christmas is You
Энэ дууг оруулахгүй бол ёстой том алдаа болох байлгүй дээ.
10. Dean Martin - Let it Snow!
Хүн бүхний цонхон дээр зүрх эсвэл үг зурахдаа амандаа аялдаг сайхан аялгуутай дуу шүү!
11. "Цөмөөхэй" балетын аялгуу бол үнэхээр төгс. Яг одоо сонсоорой.
12. Wham! - Last Christmas
Хүн бүрийн мэддэг "шилдэг" шинэ жилийн дуу!
13. Ковер дуулдаг энэ бүсгүйн хоолой танд гарцаагүй нэг л тийм торгон мэдрэмж өгнө.
Daniela Andrade ft Cutest Dog in the Galaxy :3 - Christmas Time is Here
14. "Baby It's Cold Outside"
Би хувьдаа хуучны хувилбаруудад нь дуртай л даа. "Elf" киног санаж байгаа хүн байна уу?
15. Sweetymotion - Шинэ жилийн дуу
Энэ дууны клип үнэхээр гоё санагддаг байлаа.