UBLife Logo
Хөгжим

K-pop, Болливуд нийлвэл юу болох вэ?

K-pop, Болливуд нийлвэл юу болох вэ?

БНСУ-ын HYBE агентлаг энэ жил Энэтхэгт салбараа нээхээр төлөвлөж байна. Ирэх 9-10 сар хавьцаа нээгдэх шинэ салбарт K-pop хөгжмийг тэрбум гаруй хүнтэй том зах зээлд хэрхэн оруулах талаар судалгаа хийж, ажиллах юм. Тус агентлагийн тэргүүн Бан Ши Хёк “К-поп хөгжмийг бид ямар ч улсын зах зээлд оруулж чаддаг байх ёстой. Өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд K-pop төдийгүй эдийн засгийн моделио тэр чигээр нь нэвтрүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

HYBE одоогийн байдлаар зах зээлээ судалж, шаардлагатай хууль зүйн асуудлуудаа цэгцэлж байна. Ингээд дараа нь сургууль, маркетингаа нэвтрүүлэх юм. 1,4 тэрбум хүнтэй, хөгжмийн өндөр соёлтой Энэтхэг оронд к-поп хөгжим хэрхэн хөгжих бол? Дэлхийн хэмжээний Болливуд студитэй нийлэхээр юу болох бол гэдэг сонирхолтой. HYBE агентлаг өмнө нь АНУ, Мексикт ажиллаж байсан туршлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.