Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

The New York Times | “The Big Ideas” сэтгүүлийн сэтгэл татам 13 шигтгээ


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг болох "The New York Times"-тай хамтран ажиллаад бид багагүй хугацааг ардаа үджээ. Уншигч та бүхэнтэйгээ онцгой сэтгүүлүүдээрээ уулзахаар ямагт яардаг бидний энэ удаагийн дугаар шинэ жилийн бүх гайхамшиг, ид шидийг шингээн, оюуны цангааг тань тайлан таны гарт хүрэхэд бэлэн болоод байна. Дэлхийн шилдэг нийтлэлчдийн оюун ухаанаа асган бичсэн бичвэрүүд, өөр хаанаас ч унших боломжгүй онцгой ярилцлага, хараа булаам зураг, хэзээд ч дахин уншсан уйдамгүй нийтлэлүүд "The Big Ideas" сэтгүүлд багтлаа. 

Хамгийн гоё нь та хөл хорионы энэ цаг үед шууд хүргүүлээд авах боломжтой юм шүү. Та урьдчилан захиалж, хүргүүлэн авахыг хүсвэл ЭНД дарахад л хангалттай. Таны гарт хэвлэлтээс дөнгөж гарсан, өнгө будаг нь алагласан сэтгүүл "халуунаараа" очно.   

Сэтгүүл арванхоёрдугаар сарын 25-нд гарах болно.  

Энэ жил “The New York Times”-ийн редакц “The Big Ideas” дугаарынхаа гол асуултыг “Урлаг яагаад чухал вэ?” гэжээ. Яг энэ сэдвийн хүрээнд та 14 гайхалтай бичвэрийг уншиж, ертөнцийн бүхий л зүйлд өөрийн давтагдашгүй өнгөө шингээсэн урлаг гэх ертөнцөөр, ганц түүгээр ч тогтохгүй бидний оюун ухааныг тэлэх гайхалтай санаануудаар аялаарай.

Монгол нийтлэлчдээс гадна энэ дугаарын чимэг болон орсон авторуудтай танилцана уу.


1. Мексикт хүний эрхийн хөдөлгөөний галыг асаасан ‘Рома’                                     

Ялица Апарисио (Жүжигчин, 2019 оноос хойших ЮНЕСКО-ийн уугуул иргэдийн сайн санааны элч)

2. Шинэ эриний асуулт: Робот уран бүтээлч төрөх үү?                                                                       

Ахмед Элгаммал (Ратгерсийн их сургуулийн Урлаг ба хиймэл оюун ухааны лабораторийн захирал, A.I. компанийн Playform-ийг үүсгэн байгуулагч)

3. Чин үнэний хаалгыг урлаг нээнэ                                                                                          

Брайн Грийн (Колумбийн Их сургуулийн онолын физикийн төвийн захирал, Дэлхийн шинжлэх ухааны наадмыг үндэслэгч)

4. Тосон зургууд: Музей, газрын тосны корпорациудын таагүй түншлэл                                   

Гавин Гриндон (Куратор, эрдэмтэн)

5. Бүтээмжийн талаарх таван таамаг                                                                                               

Эрик Каплан (Эммигийн шагналт телевизийн продюсер, зохиолч)

6. Зүгээр л инээмсэглэж болох атал юунд бухимдана вэ?                                               

Миэко Каваками (Японы Акүтагава шагналт зохиолч)

7. Сонни Роллинс: Урлаг хэзээ ч мөхдөггүй                                                                    

Сонни Роллинс (Грэммийн шагналт саксофонч, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, 2010 оны Үндэсний Урлагийн медалийн эзэн)

8. Урлаг болон хүний мөн чанарт бидний зөн билиг, оюун санааны хувьсал хамгийн их нөлөөлсөн  

Ириш Ван Херпен (Дизайнер)
Дамиен Жале (Бүжигчин, бүжиг дэглээч)

9. Урлаг бол амьдралын амин сүнс

Дэвид Звирнер (Уран зургийн диллер)

10. Урлаг үхэгсдийг амьдруулна

Дорис Салседо (Колумбын дүрслэх урлагийн уран зураач, уран барималч)

11. Бид бүгдээрээ бүтээгчид

Уэс Стюди (Жүжигчин, 2019 онд Америкийн уугуул жүжигчдэд олгосон анхны Оскарын хүндэт Академийн шагналын эзэн)

12. Үл мэдэх айдсыг даван туулахуй

Кэт Бланчитт (Продюсер, хүмүүнлэгийн үйлстэн, Академийн шагналт жүжигчин)

13. Хүн төрөлхтөн төөрөхөд урлаг биднийг чиглүүлнэ

Жүди Чикаго (Зураач, зохиолч, феминист, сурган хүмүүжүүлэгч)

Ингээд л болоогүй шүү. Монгол нийтлэлчдийн "том санаа" шингээн бичсэн нийтлэлүүд, чөлөөт цагт тань зориулсан хөнгөн бичвэрүүд, харах тусам утга санаа нь ундрах зургууд, кино жагсаалт, дуу хөгжмөөр ханатлаа аялаарай! 

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
2
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
3
2022.12.21
Гэрэг сэтгүүл | The New York Times-тай хамтарсан "Turning Points" дугаарын захиалга эхэ...
санал болгох
1
15 цагийн өмнө
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
16 цагийн өмнө
Ako's review | Шинэ эриний Эдип
3
17 цагийн өмнө
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.