Наадамчдын анхааралд
Баяр наадмын өдрүүдэд буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутгаар, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Долоодугаар сарын 11-14-ний цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.