UBLife Logo
Кино

Жонни Деппийн тухай хачирхалтай 20 баримт болон амьдралын дүрэм

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Жонни Деппийн тухай хачирхалтай 20 баримт болон амьдралын дүрэм

Жонни Депп хачин ааш зангаараа алдартай найруулагч Тим Бертонтой хамтран ажиллаж, алдар хүндийн оргилд гарсан. “Хэрэв чамд ямар нэг хачин зан байхгүй бол чи өөрөө хачирхалтай амьтан” гэж Жонни Депп хэлж байлаа. Жинхэнэ амьдралдаа ч Депп хачирхалтай гэдгээ байнга батлан харуулдаг. Түүн шиг хүн маш ховор. Итгэхгүй бол та доор гарах 20 баримтыг уншаад үзнэ үү.

1. Инээж байгаа алиалагч харсан ч амьсгал нь давхцаад ирдэг.

2. Шоколадны харшилтай тул “Charlie and the Chocolate Factory” кинонд хиймэл шоколад ашигласан.

3. Ангийн багшдаа нүцгэн өгзгөө харуулаад сургуулиас хөөгдсөн.

4. Депп хиймэл хууз сахал цуглуулдаг.

5. Жонни гүрвэл сургаж чаддаг. Үүгээрээ их бахархдаг.

6. Депп нэг удаа зэвсэгт дээрэмчнийг зогсоосон. Гэхдээ зодолдоогүй, зүгээр л ухуулан сэнхрүүлсэн юм.

7. Залуудаа стресст орохоороо өөрийгөө хутгаар зүсэж, тайвширдаг байв.

8. Ахмад Жекийн хувцас багадсан тул цагаан хоолтон болжээ.

9. Депп хоёр удаа баривчлагдсан. Нэг удаа зочид буудлын өрөөг сүйтгэсэн, дараа нь франц папарацциг цохисон хэргээр.

10. Jack the Ripper их таалагддаг гэж нэг удаа хэлсэн.

11. Жонни 12 настайдаа тамхи татаж эхэлсэн.

12. Тэр хэзээ ч гарын үсэг зурахаас татгалзаж байгаагүй бөгөөд маш их цайны мөнгө өгдгөөрөө алдартай.

 13. Депп бүжиглэхээс айдаг.

14. Жүжигчин болохоосоо өмнө үзэг, бал зардаг байв.

15. Депп киноноос илүү хүүхэлдэйн кино үзэх дуртай.

16. Найз нөхөд, гэр бүлийнхнийг нь гомдоосон хүнийг алаад, иднэ гэж заналхийлсэн удаатай.

17. Жонни Депп онигоо ярьж огт чаддаггүй.

18. Тэр Францад дарсны үйлдвэр, Америкт хэд хэдэн баартай.

19. Ахмад Жек мөнгөн шүдтэй байх ёстой гээд урд шүднүүдээ авхуулж, мөнгөн шүд хийлгэж байв.

20. Жонни сүнс байдагт итгэдэг, их айдаг

Жонни Деппийг амжилтад хүргэсэн амьдралын дүрэм

Өдөр бүр яг баяр шиг өнгөрөх ёстой.

Миний хувьд мөнгө бол эрх чөлөө юм. Хэн нэгэнд туслаж чадна гэдэг итгэл, хангалттай сайхан амьдрах эрх чөлөөг мөнгө өгдөг.

Анхны хичээлдээ суухаар явахад ээж надад “Хэрэв хэн нэг нь чамайг гомдоовол тоосго аваад толгойг нь цохь” гэж захисан юм. Нэг удаа хэрэглээдүзсэн их үр дүнтэй арга байсан.

Ээж надад хүний юмаар хэзээ ч бүү хүүдэгнэ, үнэнч шударга бай гэж захидаг байсан.

Жинхэнэ эр хүн бол итгэл даадаг, найдвартай, шударга бус явдалтай тэмцдэг, илэн далангүй, ёс зүйтэй хүнийг хэлнэ.

Би ямар нэг гаж өөр зүйл хийх гэж хичээгээд байдаггүй. Зүгээр л бусад шиг хүссэнээрээ амьдарч байна.

Би шударга хүн биш. Гэхдээ өөрийгөө шударга гэж андгайлж байгаа этгээдээс илүү надад найдаж болно шүү.

Ямар ч кинонд тоглосон дүрээсээ гарах хамгийн чухал үе байдаг. Жек Воробей, Эдвард хайчин гарт, гүн Рочестер, Жимми Балжер гээд хэний ч дүрд тоглосон зураг авалт дуусаад дүрээсээ шууд гарах хэрэгтэй. Эзэн Хаан Генрихийн дүрд тоглоод дараа нь самар худалдан авахдаа ч хаан мэт аашилдаг болсон нэг жүжигчнийг би мэднэ.

Жүжигчин хүн аз жаргалтай байж болохгүй. Тэр сэтгэл мэдрэлээрээ тоглох ёстой. Яагаад гэвэл аз жаргалтай хүн тэгж чаддаггүй.

Бусдаас өөр байх нь жирийн зүйл. Гэмт хэрэг ч биш.

Өөрийгөө олох боломжгүй, өөрийгөө бүтээж л болно.

Намайг 30 мянган ам.доллароор дарс авсан гэдэг нь доромжлол. Би илүү ихийг зарцуулсан.

Дайснаасаа биш анд найзуудаасаа айж бай. Найзууд л урвадаг болохоос дайснууд биш.

Миний сонссон хамгийн шилдэг зөвлөгөө бол өөрийнхөөрөө бай.

Би хэзээ ч өөртөө хэт автаж, өөртөө хэт их анхаарал тавьдаггүй байсан ч охиноо төрөхөд гэнэт ухаан орсон. Би уурлахаа больсон. Би анх удаа өөрийгөө бүрэн үгүйсгэх мөчийг мэдэрсэн. Энэ бол жинхэнэ чөлөөлөлт байлаа.

Эцэг эхийн хайр гэдэг заавал ийш тийш нь чирээд сургаал айлдаад байхдаа биш. Дэргэд нь далдхан байж, хүүхдэдээ хөгжих бололцоо олгож, хэрэгтэй үед нь хэзээд туслахад бэлэн байхыг хэлнэ.

Би жирийн зүйлд дуртай. Хүмүүс бусдаасаа илүү тод байхыг хүсээд амьдралдаа дэмий баахан зүйл оруулж ирдэг. Харин би найз бүсгүйтэйгээ хаашаа ч юм зугаалаад, тайван сонин унших, ном эргүүлэх дуртай.

Би өглөөд дуртай. Өглөөний цаг миний хувьд их үнэтэй.

Гар утас хангинаж, папарацци гадаа мөрдөөд байхгүй бол амьдрал ч сайхан шүү.

Хэрэв чи хоёр хүнд нэг зурэг хайртай болсон бол хоёр дахийг нь сонго. Хэрэв чи нэгдэх хүнд жинхэнэ хайртай байсан бол хоёр дахь хүнд хайртай болохгүй байх байсан.

 Өнөөдрийн алдартнууд хэн бэ? Хэдэн сая дагагчтай баян эмэгтэйчүүд үү? Тэд юу ч хийгээгүй байж байгаад гэнэт олны танил болсон. Тэд бол шар хэвлэлийн одод. Харин алдартан гэдэг бол Бастер Китон, Марлон Брандо. Түвшин өөр байгаа биз?

Амжилт байнга ирнэ гэж би боддоггүй. Цаг дуугараад л нэг мэдэхэд өөр нэг залуу од болчихсон байдаг. Амьдрал ийм юм.

Хөгшин болоод хүн болгон надаас залхахаар би эрх чөлөөтэй болно.

Авснаас гарах гарч байдаггүй тул бүү гоншигно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
1
2
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.191.95
Юм бичмээр санагдаад байвал алдаагүй ойлгомжтой бич орчуулмаар байвал монгол хэлээ сайн сурсны дараа орчуул.
ЗОЧИН\13.212.69.129
ЗОЧИН\54.169.96.192
ЗОЧИН\52.77.218.48
Яагаад ийм найрууллага муутай бичвэр оруулдагыг ерөөсөө ойлгохгүй юм.googli mranslit ,,ашиглаж орчуулсан муухан хөрвүүлгэ шиг л юм байх юм.кк