Америкийн жүжигчин Дилан Спроус “Wildmen” подкастад зочноор оролцож, замналынхаа талаар илэн далангүй ярилцлаа. Тэрээр ихэр дүүгийнхээ хамт тун багаасаа кино, зар сурталчилгаанд тоглож эхэлсэн билээ.

Энэ жил 34 настай Дилан Спроус 2011 онд кино урлагаас завсарлага авч, 6 жилийн дараа эргэн ирсэн юм.

Тэрээр “Би маш багаасаа телевиз, кино студид ажиллаж эхэлсэн. Энэ бол үнэнийг хэлэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр байлаа. Хүмүүс урьд өмнө 15 настай хүүхдүүд уурхайд ажилладаг байсан, харин та нар зүгээр л дуулж, бүжиглэдэг байсан биз дээ гэж хэлдэг. Гэсэн ч энэ бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр байсан. Үеийн хүүхдүүд тоглож наадаж байхад би Disney-д зураг авалт гээд хэдэн цагаар ажилладаг байв. Офис, үйлдвэрийн ажилчнаас ямар ч ялгаа байхгүй. Телевизэд ирлээ, цагаа бүртгүүллээ. Тайзан дээр ажилладаг ажлын нөхцөл байдал нь өөр ч бусдаар адилхан. Хар багаасаа тайзан дээр гарсан нь надад муугаар нөлөөлсөн. Сайн дүр байгаа эсэх, дүргүй болохоос шалтгаалаад өөртөө итгэх итгэл өөрчлөгдөнө. Тэр үед тогтсон сэтгэл зүйн гэмтэл, асуудлууд одоо ч бүрэн эдгэрээгүй байгаа. Ихэр дүү Коултай хамт байсан нь азтай явдал. Ганцаараа хүүхдүүдэд ямар хэцүү байсан бол” гэж ярьсан байна.
