Кино урлагийн түүхэнд хамгийн орлоготой найруулагч болоход тав, арван жил хангалтгүй. Ер нь бол хэдэн арван жил хөдөлмөрлөж байж, энэ цолыг хүртдэг. Энэ чансаанд багтсан найруулагч нар одоо ч ажлаа хийсээр байгаа.
12, Рон Ховард (4.352,178,743 ам.доллар)
Кинонд маш дуртай, мэддэг хүн ч Ховардыг энэ жагсаалтад орно гэж таамаглаагүй байх. Түүний анхны кино 1970-аад оны сүүлээр гарч байсан бол “A Beautiful Mind” киногоороо Оскар авч, “The Da Vinci Code” киногоороо мөнгө хураасан.
11, Роберт Земекис (4.396,123,401 ам.доллар)
Өнгөрсөн зууны 1980-1990 он түүний алтан үе байлаа. “Back to the Future”, “Who Framed Roger Rabbit” түүний бүтээл. Харин хамгийн их орлого оруулсан нь алдарт “Форрест Гамп”.
10, Жей Жей Абрамс (4.637,580,337 ам.доллар)
Бусад найруулагчдаас ялгаатай нь Абрамс анх телевизийн цувралаар алдаршсан. “Lost” цувралын дараа тэрээр маш олон том төсөл дээр ажилласан. Гол бүтээл нь “Star Wars: The Force Awakens”,
9, Тим Бертон (4.940,106,509 ам.доллар)
“Alice in Wonderland” зэрэг бүтээлүүд нь түүнд ялалт авчирлаа.
8, Ридли Скотт (5.043,593,396 ам.доллар)
“Alien”, “Blade Runner”, “Gladiator” гэсэн олон кинотой ч хамгийн орлоготой нь 2015 оны “The Martian” гэж байгаа.
7, Дэвид Йейтс (6.354,627,148 ам.доллар)
Дэвид Йейтс гэж хэн бэ гэж та асуух гэж байна уу? Энэ бол Харри Поттерыг тэр чигээр нь хийсэн хүн шүү. “Harry Potter and the Deathly Hallows: Part II” хамгийн ашигтай ажилласан кино нь.
6, Майкл Бэй (6.495,849,210 ам.доллар)
Майкл Бэй өөрийгөө агуу найруулагч гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр зүгээр киногоо л хийж байсан. Гол бүтээл нь “Transformers: Dark of the Moon”.
5, Питер Жексон (6.553,022,508 ам.доллар)
Шинэ Зеландын энэ найруулагч бараг мөнгө зардаггүй. “The Lord of the Rings: The Return of the King” кино нь “Титаник”-ийн дараах тэрбум ам.долларын орлоготой кино болсон нь гайхалтай.
4, Энтони, Жо Руссо (6.763,018,339 ам.доллар)
Ах дүүс ердөө л “Marvel” ертөнцийг л хараад сууж байсан. Хамгийн орлоготой нь “Avengers: Endgame”.
3, Кристофер Нолан (7.689,049,563 ам.доллар)
Нолан бол ямар ч муу зохиолыг хит кино болгох чадвартай найруулагч. Түүний фэн дэлхий даяар дүүрэн. “The Odyssey” гэхэд л ойлгомжтой.
2, Жеймс Кэмерон (10.591,396,628 ам.доллар)
Кэмерон цөөхөн кино хийдэг ч хийхээрээ шууд л бөөн мөнгө. Түүний хамгийн ашигтай бүтээл бол мэдээж “Аватар”.
1, Стивен Спилберг (10.938,430,228 ам.доллар)
Агуу Спилберг 30 гаруй кино хийсэн, ихэнх нь зардлаа хэд дахин нөхсөн. Харин хамгийн их орлого эзэндээ авчирсан нь “Jurassic Park” байлаа.
