UBLife Logo
Newsfeed

Гадаадад байгаа залуу уран бүтээлчид Монгол наадамдаа зориулан дуу бүтээжээ

Гадаадад байгаа залуу уран бүтээлчид Монгол наадамдаа зориулан дуу бүтээжээ

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадсан уу? Жилээс жилд өргөжсөөр буй улсын баярт наадам минь энэ жил ихэд нижгэр тэмдэглэгдэж, нар хур нь тэгширсэн өдөр сайхан болж өнгөрлөө. Монгол ард түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж, хайрлан хүндэтгэж ирсэн баяр бол яах аргагүй Наадам билээ. Тийм ч учраас аймаг, сум, болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчууд маань ч бас энэхүү баярыг алгасалгүй тэмдэглэж байна. Угаас Монгол үндэсний их баяр наадам нь өв соёл, түүхэн ололт амжилт, соёлын өвийн хүчирхэг бэлгэдэл юм.

Энэ жилийн наадмаар Юнител групп “Монгол хүн хаана байна тэнд наадам байдаг” агуулгаар дэлхий даяар тархсан Монголчуудтайгаа хамтдаа наадъя уриан дор нэгэн сайхан аялгууг бүтээснийг хуваалцахад таатай байна. Уг аялгууг хүний сэтгэл хөдлөх үеийн зүрхний цохилтын хэмнэлийг ашиглан бүтээсэн ба продюсероор Буриад улсын продюсер Алагуй Егоров ажиллаж Жонон хамтлагтай хамтран ардын хөгжмийн орчин үеийн хөгжимтэй хослуулан бүтээжээ. Ингээд та бүхэнд тус аялгууг ашиглан өөр өөрсдийн мэдрэмжээрээ үг бичин, дуу бүтээсэн уран бүтээлчдийн мэндчилгээг хүргэе. Нэмж дурдахад эдгээр уран бүтээлчид бүгд өөр өөр улс оронд амьдарч буй бөгөөд эх орноо санан, хайрлаж сэтгэлийнхээ урыг шингээн уянгалаг сайхан дууг бүтээсэн нь энэ юм.

Уран бүтээлч Долгионын Япон улсаас илгээж буй мэндчилгээ:

Уран бүтээлч Uranus-ийн Солонгос улсаас илгээж буй мэндчилгээ:

Би санаж байна Монгол эх орноо

Би мэдэрч байна сэтгэлийн гүнээсээ

Хором мөч бүрийг санана (х4)

Хамтдаа зун наадъя…

Уран бүтээлч Saffron-ийн Унгар улсаас илгээж буй мэндчилгээ:

Бид соёлоороо, эх орноороо бахархана

Өдөр бүр нарыг харах болгондоо

Жингүйдэх бороонд сэрүүцэж норно

Аав ээжийнхээ гарыг хөтлөн наадаж явсан тэр дурсамжууд... 

Марташгүй, хаа ч явсан хаяшгүй эрийн 3 наадам...

Уран бүтээлч Celine-ийн Франц улсаас илгээж буй мэндчилгээ:

Уран бүтээлч Намууны Герман улсаас илгээж буй мэндчилгээ:

Дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй монголчууд хэдий эх орноосоо хол ч наадмаа дор бүрдээ тэмдэглэн өнгөрүүлдэгт үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Угаас Монголчууд хаана байна тэнд монгол ёс заншил их, бага хэмжээгээр байж л таараа. Иймд улс орноороо бахархан уран бүтээлээ туурвисан артистууддаа баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.13.174
Ter Europoos orson 2 ohin utga aguulga daalgawaraa ogt oilgooguin bnaa