UBLife Logo
Амьдралын дүрэм

77 нас хүрсэн Брайан Мэйгийн тухай сонирхолтой 10 баримт

77 нас хүрсэн Брайан Мэйгийн тухай сонирхолтой 10 баримт

Өнөөдөр  Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй төрсөн өдрөө тэмдэглэж байна. Мэй 1947 оны долдугаар сарын 19-нд Лондонд төрсөн юм. Тэр бол дэлхийн шилдэг гитарчдын нэг.  Зүрхний хүнд хагалгаанд орсон ч тэр уран бүтээлээ туурвисаар л.

Түүний эшлэлээс дурдвал:

-Хөгжимчин хүний ажил бол хаа сайгүй явж, хүмүүсийг цэнгүүлэн, үнэнийг яг байгаа чигээр нь өгүүлэх явдал юм.

-Рок хөгжмийг нотоор биш мэдрэмжээр тоглодог.

-Рок хөгжим хүмүүст өөдрөг сэтгэлийг хайрладаг.

-Гитар бол миний зэвсэг, мөн ард нь нуугдах бамбай минь байсан.

-“Queen” хамтлагийн дуунууд рок оддын тухай биш. Бид эгэл жирийн хүмүүсийн тухай дуулдаг болохоор хүмүүс манай дуунд дуртай байдаг.

-Жими Хендриксийг үзэхээсээ өмнө би өөрийг дажгүй гитарчин гэж боддог байлаа. Харин дараа нь сурах юм их байгааг ойлгосон.

-Манай We Will Rock You. We Will Rock You, We Are The Champions дуунууд жирийн уран бүтээлээс хальж, нийгмийн амьдралын нэгэн хэсэг болсон нь гайхалтай.

-Анхны гитараа би 7 настайдаа хуучин шүүгээ, товч, мотоциклын эд анги ашиглан хийж байлаа.

-Манай хамтлагийн бүх цомог тухайн үеийнхээ бидний хөгжлийг тусгасан. Гэхдээ би Queen II цомогтоо илүү дуртай. Жинхэнэ үсрэлт болсон цомог. Бид мэдлэгтэй, бас мөнгөтэй ч болсон байлаа.

-Би гитараа 6 пенсийн мөнгөөр тоглодог. Энэ мөнгө надад гитарын утастай илүү ойртсон мэдрэмж төрүүлдэг. Долоовор, эрхий хуруу маань 6 пенсийг чөлөөтэй хөдөлгөнө. (6 пенс 1970 онд хэрэглээнээс гарсан ч Хатан хааны зарлигаар Мэйд зориулан, 1993 онд түүний зурагтайгаар цөөхөн хувь дахин үйлдвэрлэжээ)

-Би наранд шараад хэвтдэг хүн биш. Би байнга ажиллаж байх ёстой.

-Би цагаан хоолтон. Гэхдээ 100 хувь биш. Мах огт иддэггүй. Загас бараг иддэггүй ч сонголтгүй үед иднэ.

-Меркьюриг нас барсны дараа би гүн стресст орж, эмнэлэгт өөрөө очсон. Амиа хорломоор ч юм шиг. Гэхдээ уран бүтээл туурвих нь эмнэлгээс илүү намайг эмчилсэн билээ.

Түүний тухай 10 баримт

-Архи, тамхи хэрэглэдэггүй ч Guinness шар айраг,  Baileys ликёрт их дуртай.

-Aстрономич. Гүн ухааны доктор. 'Bang! – The Complete History of the Universe” ном бичсэн.

- Save me амьтан хамгаалах сангийн үүсгэн байгуулагч. Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэгийн шагналтан.

-52665 Brianmay од, Heteragrion brianmayi соныг түүний нэрээр нэрлэжээ.

-Викторийн үеийн стерео гэрэл зураг цуглуулдаг.

-Хамтлагийн ихэнх дууг Фредди, Мэй хоёр зохиосон. Мэй төгөлдөр хуур дээр тоглож, гоцлон дуулдаг ч байлаа.

-2008 оноос 2013 он хүртэл Ливерпулийн их сургуулийн ректороор ажилласан.

-2023 онд Эзэн хаан Карл III хөгжим, сайн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Хүлэг баатар цол хайрлажээ.

-Мэй 1976-1988 онд Крисси Маллентай гэр бүл болж, Жимми (1978 онд төрсөн), Луиза (1981), Эмили Рут (1987) гурван хүүхэдтэй болсон. 2000 онд жүжигчин Анита Добсонтой гэрлэсэн.

-Брайан хамлагийнхаа хамгийн өндөр нь. Тэр 188 см өндөр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.