UBLife Logo
Спорт

Сидаков UFC-гийн Жастин Гэтжитэй бэлтгэл хийлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Сидаков UFC-гийн Жастин Гэтжитэй бэлтгэл хийлээ

Парисын олимпод оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын чөлөөт бөхийн олимпын аварга Заурбек Сидаков холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Түүнийг дэмжиж туслахад бэлэн гэдгээ холимог тулаан дахь чөлөөт бөхийн аварга загаснууд болох Кормье, Сехудо нар илэрхийлээд байгаа билээ.

Сидаков саяхан Америкийн Денверт UFC хөнгөн жингийн аварга асан Жастин Гэтжитэй бэлтгэл хийжээ. Гэтжид Сидаков тун таалагдаж, түүнийг “Танк” хэмээн нэрлэсэн байна.

Заурбек Сидаков Токио олимпын аваргаас гадна дэлхийн 3 удаагийн аварга (2018, 2019, 2023), 2019 оны Европын наадмын аварга бөх. Хэрэв тэр гэрээ байгуулбал тун өндөр цалинтай тулаанч болох нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.