UBLife Logo
Анхаарлын төвд

Долоо хоногийн зурхай (2024.07.22-07.28)

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Долоо хоногийн зурхай (2024.07.22-07.28)

Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Ийнхүү арслангийн ордны улирал эхэлж бидний амьдрал цог золбоо, адал явдлаар бялхах нь ээ. Гэвч өнгөрсөн ням гарагт мандсан матрын орд дахь бүтэн сарны нөлөө одоог хэр нь нөлөөлж буй учир ойрын өдрүүдэд эргэн тойрныхоо хүмүүстэй эв найрамдалтай харилцаж, орчин тойрноо цэвэрлэхэд тохиромжтойг санаарай.

Хонь / Aries    

Хонины ордныхны зан төлөв бусдад захирагдах дургүй, өөрийнхөөрөө байдаг шүү дээ. Тийм ч учраас та бүгд энэ долоо хоногт багагүй уцаарлаж магадгүй юм. Учир нь таныг тойрон хүрээлэгчид алхам бүрийг тань шүүмжилж байгаа мэт санагдах ба та тэдэнд өөрийн ур чадварыг нотлохын тулд багагүй хүчин зүтгэлд гаргах бололтой. Мөн та бүгдийн амьдралын томоохон эргэлтийн цэг ойртож буй тул аливаа өөрчлөлтүүдэд бэлэн байхыг одод эрхэс сануулж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь таны ажил хэрэг, зорилгод түлхүү нөлөөлөх болно. Иймд орчлон ертөнцөд итгээрэй.

Үхэр / Taurus  

Тав тух, амгалан байдалд дуртай үхрийн ордныхон энэ долоо хоногоос өөртөө бус орчин тойрон болон хүрээлж буй хүмүүстээ цаг гаргасан нь дээр болов уу. Мөн тэдний амар амгалан байдалд хувь нэмрээ оруулж, хайртай дотнын хүмүүстэй анхаарал хандуулахыг зөвлөж байна. Хэрэв чамайг чин сэтгэлээсээ дэмжиж, хайрлах хүмүүсээр хүрээлэгдэхийг хүсэж байгаа бол эхлээд өөрөөсөө тэрхүү сэтгэлийг гаргаарай. Мөн энэ долоо хоногт өнгөрсөн сард ярилцаж хэлэлцсэн ямар нэг зүйлийн чинь хариу ирэх ба сонирхолтой хүнтэй учирч болзошгүй. Иймд соргог, мэдрэмжтэй байгаарай.

Ихэр /Gemini  

Авхаалж самбаатай ихрийн ордныхны хувьд хуучин арьсаа тайлж, шинэчлэгдэх цаг хугацаа ирээд буй. Ялангуяа амьдралын зам мөр, ажил хэргийн хувьд хязгаарлагдмал нөхцөлд ороод байсан та бүгдийн хувьд эргэлтийн цэг ирж байна. Иймд хуучин арга барилаасаа зуураад байлгүй зоригтойгоор урагшаа алхаарай. Энэхүү хугацаанд бусад хүмүүс та бүгдийг дутуу үнэлж магадгүй тул тэдэнд ач холбогдол өгөх хэрэггүй дээ. Гагцхүү та өөрийгөө өндрөөр үнэлж, итгэж байхад л хангалттай. Мөн тав тухтай бүсээсээ гарах тийм ч таатай санагдахгүй байж магад гэхдээ л эдгээр өөрчлөлтүүд танд асар их нөөц бололцоог дуудах учир ирээдүйд итгээрэй.

Мэлхий / Cancer    

Мэлхийн ордныхны сэтгэл зүйн тэнцвэрт байдал ойрын хугацаанд алдагдаж байгаа бололтой. Үүнээс үүдэн та бүгдийн сэтгэл санаа тогтворгүйжиж элдвийг бодож байж магадгүй. Энэ зун ерөнхийдөө та бүгдийн амьдралд том дурсамж үлдээх үе байх агаад одоогоор танд тохиолдож буй бүхий л зүйлс хувь тавилангийн дагуу гэдэгт итгээрэй. Бүх зүйл тун удахгүй өөрчлөгдөх агаад сайн ч бай, муу ч бай бүхий л шийдвэрүүд тань таны тусын тулд байх болно.

Арслан / Leo

Арслангийн ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Сүүлийн үед та бүгдийн амьдрал тогтворгүй байгаа бололтой. Хэчнээн хичээсэн ч нэг л болж өгөхгүй байгаа мэт сэтгэл хөдлөлүүд таныг хүрээлж байсан бол одоо дуусах цаг нь болсон. Таны ордыг ивээгч гараг эрхэс энэ долоо хоног та бүгдэд олон бэлгийг зэхжээ. Гэхдээ тэдгээр бэлгүүд нь эхэндээ асуудал мэт санагдаж магадгүй юм. Гэвч дараа нь бодоход гайхалтай дурсамжууд сэтгэлд тань цугласан байх болно. Мөн долоо хоногийн сүүлээр анд нөхдийн харилцаанд асуудал үүсэж магадгүй.

Охин / Virgo

Охины ордныхны хувьд багагүй стресстэй долоо хоног өнгөрч магадгүй. Ажлын хуваарь, уулзалтууд давхцаж үүний зэрэгцээ хэвийн амьдрал тань хүртэл эмх замбараагүй байдалд шилжиж магадгүй байна. Энэ нь та бүгдийг амьдралдаа цэвэрлэгээ хийх цаг болсны дохио учир хамгийн түрүүнд сэтгэл зүйдээ анхааран байдлыг хяналтдаа аваарай. Орчин тойрон эмх цэгцтэй байхад дагаад сэтгэл зүй ч мөн адил цэгцэрдэг тул стресстээд байвал гэр, хүрээлэн буй орчноо эмхэлж цэгцлэхийг зөвлөж байна. Хайр дурлалын хувьд мөн зохицуулалт хийх шаардлагатай нүүр тулж магадгүй. Хэрэв таны зөн совинд хэн нэгэн таагүйгээр мэдрэгдэж байвал харамсалгүй амьдралаасаа тавьж явуулаарай.

Жинлүүр / Libra   

Сүүлийн үед та бүгд өөрийгөө хэтрүүлэн үгүйсгэж, амрах завгүй ажиллаад байгаа юм биш биз? Хэрэв тий бол болих цаг нь иржээ. Энэ долоо хоног өртөө анхаарал тавьж нэг удаа ч болов бусдад үгүй гэж хэлээрэй. Мөн өөрийн сэтгэл зүйг анирдаж, ганцаараа амарч тайвшрах завдлыг өөртөө бий болгох хэрэгтэй байна. Бүтээлч энергийг бий болгож дуртай бүхнээ хийх долоо хоног шүү!

Хилэнц / Scorpio  

Бүтэн сар та бүгдийн энергийн өсөлт, үзэл бодол зэрэгт нөлөөлж байна. Иймд энэ үеэр та бүгд гүн бодолд автах, аливааг зэрэгцүүлэх зэрэгтэй тулгарч магадгүй. Мөн аливаа харилцаанд хүчин чармайлт гаргаж, тамирдаж магадгүй байна. Иймд аль болох зөн совингоо чагнаж юмсыг хүчлэх гэсний хэрэггүй шүү. Яг одоо бусдад биш өөртөө анхаарал хандуулан ирээдүйн төлөвлөгөө гаргахад таатай цаг хугацаа байна. Та ямар ертөнцөд амьдрахыг хүсэж байна вэ? Мөрөөдлийн ертөнцөө бүтээхэд танд юу хэрэгтэй вэ? зэрэг асуултыг өөрөөсөө асуугаарай.

Нум / Sagittauris

Ойрын хугацаанд мөнгө таны амьдралын голлох үүргийг эзэлсэн бололтой. Гэхдээ заримдаа мөнгө бүх зүйл биш гэдгийг санаарай. Адал явдлыг эрэлхийлж, тэнэглэх боломжтой таатай цаг хугацаа ирж байна. Энэ үеийг ашиглан өөрийгөө баясгах, богино аялалд явах зэргийг хийвэл сайхан байх болно. Угаас тун удахгүй та бүгдийн санхүүгийн “гараа” солигдох тул өөрчлөлтүүд хаалга тогшихоос өмнө өөрийгөө баясгавал зүгээр.

Матар / Сapricorn    

Таны амьдрал яг одоогоор шуурганд өртөж буй мэт мэдрэгдэж байж болзошгүй. Гэхдээ шуурга гэдэг тийм ч муу зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Шуурга нь бидний амьдралыг цэвэрлэдэг юм. Иймд хайр сэтгэл, ажил хэрэг, санхүүтэй холбоотой асуудлууд таны амьдралд ургаж гарч ирсэн бол эдгээр нь тун удахгүй цэгцлэгдэх гээд сэдэрсэн хэмээн ойлгож болно. Тийм учраас нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Мөн өөрийгөө бусдад батлах гээд хэтрүүлэн ажиллаж ядрах хэрэггүй. Бүх зүйлээс нэг дүгээрт өөрийгөө тавиарай матрын ордныхоон!

Хумх / Aquarius   

Эрх тэгш, эрүүл хосын харилцаа өөрөө бий болдоггүй. Түүнийг бүтээхийн тулд хил хязгаар, орон зай, харилцан ярилцах зэрэг олон зүйл хэрэгтэй болдог гэдгийг санаарай. Та бүгдийн зарим нь эрүүл бус харилцаанд орсон бөгөөд хэн нэгний төлөө өөрийгөө золиосолж байж магадгүй юм. Энэ долоо хоногийн тэргэл сар та бүгдийг энэхүү нөхцөл байдлаас гаргах тул өрнөж буй бүх зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй.

Загас / Pisces  

Загасны ордныхны хувьд олон өөрчлөлтүүд амьдралыг тань хүрээлж буй бололтой. Жишээ нь та найзынхаа үнэн төрхийг харсан байж болно. Эсвэл таны зорьсон ажил хэрэг батлагдсан байж болох юм. Юутай ч эдгээр өөрчлөлтүүд нь танд ирж буй ивээл юм. Энэ долоо хоногийн хувьд орчлон ертөнц та бүгдэд аливааг том зураглалаар харах чадварыг бэлгэлэх бололтой. Угаас ойрын үед та бүхэн аяга таваг угаахаас эхлүүлээд сансар огторгуй хүртэл дэндүү ихийг ургуулан бодлон бололтой. Иймд энэ долоо хоног тархи толгойгоо амраан аливааг том зураглалаар харах хэрэгтэйг орчлон ертөнц шаардаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.120.124
Shan medee bna bayrlalaa onoodr bs goy odor bailaa
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…