UBLife Logo
Спорт

Монголын шинэ сүмоч Гоосэйзан

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Монголын шинэ сүмоч Гоосэйзан

Японы сүмо бөхийн холбооноос Нагоя башёд мэргэжлийн гараагаа эхэлсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Нийт 3 бөх маэзүмо барилдсанаас нэг нь Монголын шинэ залуу байлаа.

Баатар Мөнх-Од Хоккайдо мужийн Сакаэ ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы ахлах сургуулийн тэмцээнд багийн өрсөлдөөнд хүрэл медаль хүртэж байсан залуу.  Улаанбаатар хотын уугуул. 18 настай. 184 см өндөр, 143 кг жинтэй. Маэзүмод 3 ялж, нэг өвдөг шороодсон байна.

Манай бөх озэки асан Гоэйдогийн удирддаг Такэкүма дэвжээнд элсжээ. Шинэ бөхийн ёслолд дэвжээний ах, дээд зиндааны Гооноямагийн ёслолын мавашитай гарсан байна.  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.