UBLife Logo
Анхаарлын төвд

“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

Сүүлийн үед ихэр дөл, сүнсний хамтрагч, заяаны хань гэх ойлголтууд олны анхаарлыг татаад буй. Хүн төрөлхтөн гэдэг зөвхөн махан биеэр эвцэлдэн нэгдэн учрах бус сүнс биеэрээ нэгдэн огтлолцож хамтдаа мэдлэг ур чадварын түвшин ахих хэрэгтэй ухамсарт оршихуй гэдгийг тус нэршлүүдээс ойлгох мэт. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ “Twinflame” буюу “Ихэр дөл”-ийн талаар хамтдаа тайлж ойлгоцгооё.

Twinflame- Эртний домогт өгүүлснээр хүн төрөлхтөн анх дөрвөн гар, дөрвөн хөл, хоёр толгойтой байсан ба Зевс бурхан тэнцвэрийн төлөө тэднийг хуваасан гэж үздэг. Үүнээс үүдэн тэд насан туршдаа биеийнхээ талыг хайдаг болсон нь өнөөгийн бидний нэршлээр “Ихэр дөл” юм.

Дээрх домгийг авч үзвээс хүний амьдралд ихэр дөл буюу сүнсний ихэр цор ганц байх агаад энэхэн амьдралд ихэр дөлтэйгөө учирснаар бүтэн болсон мэт хүчтэй мэдрэмжийг мэдэрнэ гэж ойлгож болно.

Гэхдээ ихэр дөлтэйгөө нэг ертөнцөд огтлолцоно гэдэг асар ховор хувь тавилан бөгөөд хэдий оглололцсон ч хамт насыг барах нь хэцүү гэнэ. Учир нь ихэнх тохиолдолд ихэр сүнсийг нэг ертөнцөд хамт төрдөггүй гэж үздэг. Харин зэргэлдээх ертөнцөөс бие биетэйгээ холбогддог гэж тайлбарладаг байна.

Маш цөөхөн тохиолдолд ихэр сүнснүүд нэг ертөнцөд хамт төрж уулздаг бөгөөд анхнаасаа бие биедээ зэрэг маш хүчтэй татагддаг байна. Харамсалтай нь та тэр хүнээс яг өөрийгөө олж харж байгаа мэт сэтгэгдэл төрөх бөгөөд өөрийн бүх муу муухай чанарыг тэр хүнээс мэдрэх болно. Хэзээ ч толгойноос чинь салахгүй ч хэзээ ч тэр хүнтэй хамт амар амгаланг мэдрэхгүйгээс гадна маш их сорилыг хамтдаа болон тус тусдаа давах болно гэж тайлбарлажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
2
0
0
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.254.163.65
unshigch\13.214.139.254
mash sonirholtoi yum
unshigch\54.255.214.6
mash sonirholtoi yum
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…