Мэргэн ухаан, зөн совингийн бэлгэдэл шар шувууны тухай бид тийм ихийг мэддэггүй шүү дээ. Шар шувуу нь махчин шувуу бөгөөд өдгөө 200 зүйл бүртгэгдээд байна. Ихэнх нь ганцаар амьдардаг ба шөнийн шувуу юм. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн, шавж бусад шувуу болон загас барьж иддэг. Дэлхийн бараг бүх хэсэгт, Антарктид болон Гренландаас бусад газар олдоод байна. Шар шувуу нь Strigidae ба Tytonidae гэсэн 2 овогт хуваагддаг байна.
1. Шар шувууны нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чадахгүй. Тиймээс толгойгоо 180 градус эргүүлж чөлөөтэй хөдөлгөж 270 градус хүртэлх эргэн тойрноо хардаг байна.
2. Шар шувуунд гаднах чих байдаггүй зөвхөн өдний доор нуугдмал сонсголын нүх байдаг.
3. Шар шувуу нь холын хараа сайтай ч хэдхэн см-н зайдах ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй байна.
4. Шар шувуу нь өөрийгөө хамгаалах, амьтан айлгах зорилготойгоор гурван төрлийн хачирхалтай царай гаргадаг нь нэн сонирхолтой. Тэрхүү царайг дараах бичлэгээс үзнэ үү.
5. Шар шувуу нь махчин төрлийн амьтан бөгөөд ангаа агнахын тулд маш чимээгүй нисдэг.
6. Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан 1, 2ш-12ш хүртэл байдаг.
7. Дэлхийн хамгийн том шар шувууг бүргэд шар шувуу гэж нэрлэдэг бөгөөд 138-170 см урт далавчтай байдаг.
8. Шар шувууны хоол боловсруулах систем өд, яс, шүд, үс зэргийг шингээх чадваргүй байдаг бөгөөд хооллосноос хойш 8-24 цагийн араа бөөлжиж гадагшлуулдаг байна.
9. Нэг шар шувуу жилд 1000 орчим хулгана иддэг гэх судалгаа бий.
10. Шар шувууны ороо эхлэх үедээ дуугарах нь ихэсдэг ба зүйл бүр өөр өөрийн дуу гарган хосоо харилцан олох, эзэмшил нутаг, үүр буй газраа бусдад мэдэгдэж дайснаас сэргийлдэг байна.