UBLife Logo
Анхаарлын төвд

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Гэв гэнэт л бүх зүйл утгагүй санагдаж өндрөөс унаж байгаа юм шиг аль эсхүл харанхуй өрөөнд цоожлогдсон мэт хоосон, давчидсан мэдрэмжийг хэн хүнгүй л үе үе мэдэрдэг болов уу… Юм бүр учиртай, учир нь өөрөө учиртай гэлцдэг. Тэгвэл яагаад юмс утгагүй санагддаг вэ?

Мэдээж энэхүү адармаатай гэх үү, саарал мэдрэмж нь олон зүйлээс шалтгаална. Иймд хэт дэлгэрэнгүй биш ч гэсэн учир шалтгаанаа олоход чинь туслах мэдрэмжүүдийн сэжүүрүүдийг товчхон дурдъя. Аливаа зүйлийг сүйрэл талаас нь биш сэтгэл зүйн холбоос, учир шалтгаан талаас нь харж өөрийгөө тайлж уншиж байгаарай. Мөн үнэхээр бүх зүйл сүйрч утга учиргүй санагдаад байвал чамд туслах хэн нэгэн эвэл мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе.

Хүлээлт өгч байсан зүйл нуран унах

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…

Өөрийгөө ямар хүн гэдгийг тодорхойлж чадахгүй байх

Хүн төрөлхтөн байгалиасаа утга учрыг эрэлхийлдэг. Хэзээ нэг цагт та ч гэсэн “Би яагаад энэ ертөнцөд төрсөн юм бол?”, “Миний зорилго юу юм бол?”, “Ингээд л амьдраад байх хэрэг үү?” зэрэг асуултуудтай тулгарч байсан болов уу. Эдгээр асуултын хариуг мэдэхийг тулд хүүхэд нас руугаа аялахыг зөвлөе. Ихэнх сэтгэл зүйчид хүнийг эмчлэхдээ хүүхэд наснаас нь эхэлдэг шиг өөрийгөө багадаа юунд дуртай байсан, юуг хүсэж мөрөөддөг байсан зэргээ эргэцүүлээрэй.

Удаан хугацаанд тулгамдаад буй асуудалтайгаа нүүр тулахгүй зугтах

Удаан хугацаанд сэтгэлд бугласан асуудлыг өдөр тутмын амьдралаар аргацааж болох ч цээжний гүнээс биднийг идэж байдгийг санаарай. Нүүр тулахгүй бол нэг л өдөр дотроос бүгшин гарч ирж хариултыг танаас нэхэн болно.

Өөрийгөө удаан хугацаанд хүчлэх

Таныг үнэлдэггүй хүмүүсээр хүрээлүүлэх, дургүй ажлаа удаан хийх, таалагдахгүй нөхцөл байдалд өөрийгөө хүчлэх нь хамгийн аюултайгаас гадна дотоод сэтгэлийг маш ихээр гэмтээдэг.

Сэтгэлийг тань ойлгож хүлээж авах хүн байхгүй үед

Хүн гэдэг нэг нэгэндээ зайлшгүй хэрэгтэй оршихуйгаас гадна хэн хүнгүй хамтдаа амьдралыг туулдаг байгалийн өгөгдөлтэй билээ. Гэтэл өнөө цагийн завгүй амьдрал, өнгө мөнгөнөөс болж аминчхан болсон юм шиг… Энэ цөвүүн цагт хүн хүнийхээ сэтгэлийн дэмээр дутаж ганцаардах нь бишгүй их. Энэхүү нөхцөл байдал нь сэтгэл хоосруулан утга учрыг эрэлхийлэхэд нөлөөлдөг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
3
1
11
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.86.45
Дэдэ\52.221.229.144
❤️
ЗОЧИН\3.0.55.237
❤️
ЗОЧИН\52.221.185.185
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

Twinflame- Эртний домогт өгүүлснээр хүн төрөлхтөн анх дөрвөн хөл, дөрвөн гар хоёр толгойтой байсан агаад Зевс бурхан бүх зүйлийн тэнцвэрийн төлөө хоёр хуваасан гэж үздэг. Үүнээс үүдэн хүн насан туршдаа биеийнхээ талыг хайдаг болсон нь одоогийнхоор бидний нэрлээд буй ихэр дөл юм.