UBLife Logo
🥇 Парис - 2024

Абэ Үта ялагдаж, Наран орон шоконд орлоо

Абэ Үта ялагдаж, Наран орон шоконд орлоо

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Абэ Үта хоёрдугаар тойрогт Узбекистаны Диёра Кельдиёровад цэвэр ялагдаж, фэнүүдээ шоконд орууллаа. Барилдаан дуусахад 1 минут дутуу байхад вазаригаар тэргүүлж, өрсөлдөгч нь 2 торгуультай байх үед шидсэн мэхэнд орж, цэвэр ялагдсан юм.

Татамигаас буугаад цурхиртал уйлсан түүнийг үзэгчид дэмжиж, “Үта Үта” хэмээн хашгарч байлаа. 2019 оноос хойш ялагдаагүй байсан Үта үнэхээр хямралд орж, маш чангаар уйлсаар байлаа.

Диёра чансааг тэргүүлж хэсэг толгойлсон бол япончууд чансааны оноо тоодоггүй нь их нөлөөллөө. Оноо түүгээд явж байсан бол хэсэг тэргүүлээд хагас шигшээд хөнгөхөн гараад ирэх байлаа Абэ. Ийнхүү ах дүү дараалан олимпод түрүүлэх Абэгийн мөрөөдөл талаар болов.  Одоо Японы бүх хэвлэлээр энэ талаар мэдээллэж, зарим сонин тусгай дугаар гаргаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
5
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.