Цахим орчинд алдаршаад буй хамгийн догь буудлагын тамирчин Юсуф Дикэчийг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна. Түүний бардам төрх, царайны хувирал, биеийн хэлэмж зэрэг нь олон хүний анхаарлыг татаж мөн түүгээр барахгүй буудлагын гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн нь гайхшируулсан билээ.
#1 Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн ба өдгөө 51 настай.
#2 Юсуф Дикэч нь Туркийн Жандармерийн тэтгэвэрт гарсан комиссар бөгөөд одоогоор Жандарма Гүчү спортын клубийн гишүүн харьяатай.
#3 Тэрээр Анкарагийн Гази их сургуульд биеийн тамир, спортын чиглэлээр боловсрол эзэмшсэн.
#4 Истанбул хотод байрших жижигхэн засварын газарт засварчнаар ажилладаг тэрээр зөвхөн амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ уулзах л том зорилготой ажиллаж амьдардаг гэнэ. Түүнээс “Эх орноо төлөөлөн олимпод оролцоно гэж хэзээ ч зүүдэлж байсангүй” хэмээн ярилцлага өгчээ.
#5 Өдгөө 52 настай Дикеч Юсуф нь эхнэрээсээ салсны дараа ямар нэг байдлаар уураа гаргахын тулд буудлагын спортоор хичээллэж эхэлсэн тухайгаа ч мөн ярьж ээ.
#6 Бэлтгэл дээрээ спортын ямар ч хувцас, хамгаалах хэрэгсэлгүй хүрч ирээд бүх байгаа буудаж унагаагаад дараа нь гарч тамхилах уу гэж асуун бусад тамирчдыгаа гайхшируулдаг тэрээр олимпод оролцохдоо хүртэл ямар ч хамгаалалтын хэрэгсэл, нүдний хаалтгүй байж олон нийтийн амыг ангайлгасан билээ.

#7 Олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа тэрээр дэлгэцээр эхнэртээ хандан "Шарон, чи энийг үзэж байвал би нохойгоо буцааж авмаар байна" гэж хэлсэн гэнэ шүү.
#8 Түүний хувьд спортын салбартаа харьцангуй хожуу буюу 28 настайгаасаа гар бууны төрлөөр хичээллэж эхэлсэн ба тэр цагаас хойш Дикеч цэргийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахаас гадна үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагддаг болсон.
#9 Юсуф Дикеч нь тус салбартаа өндөр чансаатай гэдийг түүний тогтоосон амжилтуудаас харж болно. Тухайлбал тэрээр 2006 онд Норвегийн Рена хотод болсон CISM цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 597 оноо авч, 25 метрийн голоос бууны гар бууны дасгалд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй.
#10 Мөн тэрээр Тайландын Бангкок хотод болсон 2012 оны ISSF Дэлхийн цомын финалд 10 метрийн хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртсэн.
#11 Хамгийн хайр татам нь тэрээр хэдий буудлагын төрлөөр хичээллэдэг ч гэлээ Юсуф муур, нохой зэрэг амьтадад хайртай.