Өнөөдөр Парисын олимпын наадмын спорт бөхийн төрөл эхэлж байна. Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн төрөлд нийт 301 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө. Бараг бүх жинд 16 бөх барилдах ч сонгомолын 60 кг, чөлөөтийн 74 кг-д 17, 18 бөх оролцох юм. Энэ хоёр жинд Ираны дүрвэгчид болох сонгомлын Жамал Вализаде, чөлөөтийн Иман Махдави хоёр нэмэгдэж байгаа юм. Чөлөөтийн нэмэгдэл нэг бөх нь Италийн Франк Чамизо. Тэр эхлээд Беларусийн Магомедхабиб Кадимагомедовын оронд олимпод орох болсон. Харин дараа нь Магомедхабиб ОУОХ-ны урилгаар барилдах болсон ч Чамизог хасалгүй үлдээжээ.
ОХУ-ын бөхчүүд бойкот зарлан, Парист ирээгүй ч үнэндээ 22 орос легионер олимпод оролцоно. Үүнээс 19 нь чөлөөтийнх: Зелимхан Абакаров (Албани), Владимир Егоров (Хойд Македон, хоёул - 57 кг), Ислам Дудаев (Албани), Георгий Окороков (Австрали), Исмаил Мусукаев (Унгар, бүгд - 65 кг), Магомедхабиб Кадимагомедов (Беларусь), Чермен Валиев (Албани), Хетик Цаболов (Серби), Таймураз Салказанов (Словак), Виктор Рассадин (Тажикистан), Разамбек Жамалов (Узбекистан, бүгд - 74 кг), Осман Нурмагомедов (Азербайжан), Магомед Рамазанов (Болгар), Даурен Куруглиев (Грек), Жавраил Шапиев (Узбекистан, бүгд - 86 кг), Магомедхан Магомедов (Азербайжан), Ахмед Тажудинов (Бахрейн, хоёул - 97 кг), Юсуп Батырмурзаев (Казахстан), Айял Лазарев (Кыргызстан, хоёул - 125 кг). Сонгомолд Георгий Тибилов (60 кг), Александр Комаров (87 кг, хоёул - Серби), Рустам Ассакалов (97 кг, Узбекистан) нар байна.
Манай улсаас:
Эмэгтэй 50 кг Д.Отгонжаргал
Эмэгтэй 53 кг Б.Хулан
Эмэгтэй 57 кг Б.Хонгорзул
Эмэгтэй 62 кг П.Орхон
Эмэгтэй 68 кг Э.Дэлгэрмаа
Эмэгтэй 76 кг Э.Даваанасан
Эрэгтэй 65 кг Т.Тулга
Эрэгтэй 86 кг Б.Бат-Эрдэнэ
Эрэгтэй 125 кг М.Лхагвагэрэл нар барилдана.
Чөлөөт бөхийн тэмцээний хуваарь
Наймдугаар сарын 5
21:00 цаг. Эмэгтэй 68 кг жин урьдчилсан баридаан
03:00 цаг. Эмэгтэй 68 кг жин. Хагас шигшээ барилдаан
Наймдугаар сарын 6
17:00 цаг. Эмэгтэй 68 кг жин дагах барилдаан. Эмэгтэй 50 кг урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эмэгтэй 50 кг жин хагас шигшээ барилдаан.
01:30 цаг. Эмэгтэй 68 кг жин медалийн төлөөх барилдаан.
Наймдугаар сарын 7
17:00 цаг. Эмэгтэй 60 кг жин дагах барилдаан, Эмэгтэй 53 кг урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эмэгтэй 53 кг хагас шигшээ баррилдаан.
01:30 цаг. Эмэгтэй 50 кг медалийн төлөөх барилдаан.
Наймдугаар сарын 8
17:00 цаг. Эмэгтэй 53 кг дагах барилдаан. Эмэгтэй 57 кг, эрэгтэй 57, 86 кг-ын урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эмэгтэй 57 кг, эрэгтэй 57, 86 кг-ын хагас шигшээ барилдаан.
01:30 цаг. Эмэгтэй 53 кг жингийн медалийн төлөөх барилдаан.
Наймдугаар сарын 9
17:00 цаг. Эмэгтэй 57 кг, эрэгтэй 57, 86 кг-ын дагах барилдаан. Эрэгтэй 74, 125 кг, эмэгтэй 63 кг-ын урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эрэгтэй 74, 125 кг, эмэгтэй 63 кг-ын хагас шигшээ барилдаан.
01:30 цаг. Эмэгтэй 57 кг, эрэгтэй 57, 86 кг-ын медалийн барилдаан.
Наймдугаар сарын 10
17:00 цаг. Эрэгтэй 74, 125 кг, эмэгтэй 63 кг-ын дагах барилдаан. Эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 76 кг-ын урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 76 кг-ын хагас шигшээ барилдаан.
01:30 цаг. Эрэгтэй 74, 125 кг, эмэгтэй 63 кг-ын медалийн барилдаан.
Наймдугаар сарын 11.
17:00 цаг. Эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 76 кг-ын дагах барилдаан.
18:00 цаг. Эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 76 кг-ын медалийн барилдаан.