UBLife Logo
Анхаарлын төвд

“NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэж ашигласан, бүх зардлаа хувиасаа гаргасан гэв

Ub.life
Ub.life
“NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэж ашигласан, бүх зардлаа хувиасаа гаргасан гэв

Парис-2024 олимпын наадамд оролцож буй манай тамирчид сэтгэлзүйч, хоолзүйчгүй явсан тухай мэдээлэл гарснаас хойш олон нийтийн бухимдал намжихгүй байна. Улмаар Монголын Үндэсний олимпын хорооны удирдлагууд гэр бүлийн гишүүддээ орны мандатуудыг өгсөн гэх хардлага ч явж буй. Үүнтэй холбоотойгоор МҮОХ тайлбар хийснийг хүргэе.

“МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ОУОХ-ны гишүүн, төрийн бус байгууллага юм. 

“Парис 2024” Олимпын наадамд оролцсон шигшээ багийн тамирчид, албаны бүрэлдэхүүнд олгогдсон мандатын мэдээллийг нээлттэйгээр танилцуулж байна.  

1. Нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгогддог. Дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх (transferable) байдлаар зохицуулалт хийснийг * -аар тэмдэглэв. 

 2. Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-оос гаргасан.

 3. “Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ын журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.

 4. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан. 

 5. Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй. 

 6. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ болон хувиасаа гарсан. 

 7. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардал нь хувиасаа гардаг. 

 Манай баг албаны квотын дагуу нэг цаг мөчид идэвхтэй 16 квот ашиглаж байсан. ОУОХ-ны журмын холбогдох заалтыг мөн хавсаргав” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…