UBLife Logo
Newsfeed

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль “Тайж хайрхан”-бэлд зохион байгуулагдана

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль  “Тайж хайрхан”-бэлд зохион байгуулагдана

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар болжээ.

Ийнхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны 08 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулахаар болсон бөгөөд "Соёлын биет бус өв"-ийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцохоор болсон.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

Та бүхнийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх Сурвалж: Соёлын Яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.