UBLife Logo
Фото

Фото сурвалжилга | "Нүүдэлчин" соёлын фестиваль IV удаагаа зохион байгуулагдлаа

Фото сурвалжилга | "Нүүдэлчин" соёлын фестиваль IV удаагаа зохион байгуулагдлаа

"Нүүдэлчин Монгол" соёлын фестиваль 8-р сарын 16-18-ний өдрүүдээр Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Тайж Хайрханы бэлд өргөн дэлгэр боллоо. Нутаг, нутгийн соёлын давтагдашгүй баян өвийн тээгч нар хуран цуглаж, эл гурван өдөрт айраг цагаа далай мэт цалгиж, аман билэг рашаан мэт ундарч нүүдэлчдийн соёлын барагдашгүй баянаар гангарлаа. 

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нэгэн ардын сониуч захидлын хариуд “Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй. Ардын урлагийн авьяастан гэдэг бол нэг хоёр хүнийг тоочих биш нэн нийтлэг үзэгдэл” гэж хариулсан байдаг. Үнэхээр ч нүүдэлчдийн ахуй соёл өдгөө даян дэлхийд хүндтэй байр суурийг эзлэх учиртай юм. Харин энэхүү хүндтэй байр сууриа батжуулах, цөөнх угсаатны өв соёлыг дархлаажуулах, нүүдэлчдийн өв соёлын сан хөмрөгийг улам баяжуулан тэлэхэд “Нүүдэлчин” фестивалийн ач холбогдол, үр нөлөө чухал агаад жил бүр зохион байгуулах хэрэгцээ ч тод үгүйлэгдэж байгааг хэн бүгд анзаарч буй биз ээ.

Зохиолч Гүр.Нямдоржийн шүлэгт 

Бичигдсэн түүх шагшигдсан намтаргүй ч

Би чиний зүүдэлж амжаагүй гайхамшиг” гэсэн мөрт байдаг. Эл магтуу ардын авьяастнуудын тунхаг гэлтэй. Хэдий нүүдэлчид намтар түүхээ олноо ил шулуун тунхаглан зарладаггүй ч тэд цээжний эрдэм, гарын дүй, өвлөн уламжилсан авьяас билгээрээ үеийн үед домог туульсын баатар лугаа ам дамжин яригдсаар байдаг бидний зүүдэлж амжаагүй гайхамшгууд юм. Үргэлжлүүлэн “Нүүдэлчин” соёлын фестивалиас бэлтгэсэн фото сурвалжлагыг хуваалцаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Анди Галди Винкогийн бүтээлүүд бөгөөд тэрээр өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, харах өнцгөөрөө олноос тодорсон гайхалтай эмэгтэй юм. Түүний гэрэл зургуудаас амьдралд хэчнээн хайртай гэдэг нь нэвт харагдах шиг… Ингээд хамтдаа

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Тус төсөл Шеннон гэх залуу охины эгэл амьдралын гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд гэрэл зурагчны илэрхийлэх гэсэн санаа нь хүн бүр өнгөц харагдаж буй шиг ээ байдаггүй агаад өөр өөрийн гэрэл гоо үзэсгэлэнтэй гэдгийг харуулах аж. Ингээд хамтдаа Шеннон охины баримтат гэрэл зургуудаар аялцгаая.