Намар цаг айсуй, найзуудаа! Магадгүй энэ долоо хоног зуны хамгийн сүүлийн долоо хоног байх тийм үү? Иймд наймдугаар сардаа багтаад хиймээр байгаа зүйлсээ энэ долоо хоногт хийхийг зөвлөж байна. Азаар зуны сүүлийн өдрүүд нарлаг байх бололтой шүү. Ингээд та бүхэндээ цаг агаарын урьдчилсан төлөвийг найдвартай эх сурвалж болох цаг уур, орчны шинжилгээний газраас хүргэе.
2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны дунд үеэр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно/
Хур тунадас: 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 19-нд Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +6...+11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +22...+27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6...+11 градус, говийн аймгуудын нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +20...+25 градус, бусад нутгаар +25...+30 дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсч +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.
Эх Сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн