UBLife Logo
Анхаарлын төвд

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: ХАРАНГА, The Legacy, ALL IN 2

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: ХАРАНГА, The Legacy, ALL IN 2

Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе!  

Бүрхэг, дулаан өдрүүд биднийг хүлээж байна. Зуны сүүлийн өдрүүдийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхээ мартуузай.

Энэ долоо хоногийг онцлох эвентүүд булангаараа Toki аппликейшнг онцлон та бүхэнд хүргэж байна. 8-р сарыг дуустал бүхий л төрлийн онлайн тасалбараа захиалан  10% Cashback цуглуулаарай. Кино театрын, тоглолтын болон хот хоорондын автобус гээд бүх төрлийн тасалбар бий. Гагцхүү төлбөрөө Toki дансаараа төлснөөр Cashback цугларна гэнэ шүү. 

Задгай талбайд кино үзвэр

Ази найруулагчдын шилдэг бүтээлүүдийг Каf[f Local Bar задгай талбайдаа гаргах юм байна. Үлдэж байгаа зуны цөөхөн өдрүүдийг дурсамж, мэдрэмж дүүрэн өнгөрүүлээрэй.

Хаана: Мика зочид буудлын нэг давхарт “Кафка” бар

Хэзээ: 8-р сарын 19-25

Summer Piano Concert

Төгөлдөр хуурч Г. Мэргэншагайн зуны тайлан тоглолт Хүн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Сонгодог хөгжимд дурладаг хэн бүхэнд нэгэн романтик оройг өнгөрүүлэх боломж болов уу.

Хаана: Sky Resort

Хэзээ: 8 сарын 25

ХАРАНГА - АМЬДРАЛ 35 тоглолт

Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа... Домогт Харанга хамтлагийн 35 жилийн ойн наадам энэ долоо хоногт болох нь ээ. Тасалбараа Toki аппликейшнээр авч 10%-ийн Cashback-аа авахаа мартуузай.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 8 сарын 24

Munkhiin rap, Flash, Outlaw, No Name

Бид бүгдийн өсвөр наснаасаа эхлэн сонсож, эморч явсан дуунуудын эзэд хамтран "ALL IN 2" тоглолтыг хийн биднийг дурсамжаар аялах галт тэргээр аялуулах юм байна. Тасалбараа Toki аппликейшнээр авч 10%-ийн Cashback-аа авахаа мартуузай.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 8 сарын 25

Рэппэр “BIG GEE”-ийн 4 дэх тоглолт болох "THE LEGACY" BIG CONCERT.

Домогт Big Gee-ийн 4 дэх удаагийн бие даасан тоглолт тайзнаа тоглогдоход бэлэн болжээ. Догдлон хүлээж л байгаа биз дээ. Тасалбараа Toki аппликейшнээр авч 10%-ийн Cashback-аа авахаа мартуузай.

Хаана: Hit Park

Хэзээ: 8 сарын 24

THE MONGOL KHAN

Дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга ''Тамгагүй Төр'' жүжгийн олон улсын Уэст Энд хувилбар болох ''The Mongol Khan'' жүжгийг 10-р сараас Сингапур улсад тоглож, Азийн аялан тоглолтоо эхлэх их аянд мордохын өмнө үзэгч Та бүхний мэлмийд өргөн барьж байна.

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ: 8 сарын 20-27

БНХАУ-ын ЛЯОНИН МУЖЫН БАЛЕТЫН ТЕАТРЫН ГАЛА КОНЦЕРТ

1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг Ляонин мужийн балетын театр улс оронд маань уран бүтээлээ туурвих гэж буй. Та бүхэн энэхүү үнэт үзвэрээс бүү хоцроорой.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 8 сарын 24,25

Үдлэг нуурын эрэг дээр зуныг үдэцгээе…

Энэ зуны хаалт болох хамгийн гоё эвентийг та бүгдэд хүргэе. Тал талаас цугласан өөр өөрийн ертөнцтэй янз бүрийн хүмүүс Улаанбаатараас Зөрлөг орох галт тэргэнд сууж, шинэ мэдрэмжийн эрэл хайгуул хийнэ.. Энэ цаг үе, энэ мөч ганц л тохиолдоно. Дараа гэж хойшлуулсан зүйлс одоогийнх шиг мэдрэмж өгөх эсэх нь эргэлзээтэй... Тиймээс дараа биш, Одоо л аялцгаая...

Хаана: УБ-аас Үдлэг нуур хүртэлх аялал

Хэзээ: 8 сарын 23

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.126.21
ЗОЧИН\47.129.161.254
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…

“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

“Twinflame” буюу “Ихэр дөл” гэж юу вэ?

Twinflame- Эртний домогт өгүүлснээр хүн төрөлхтөн анх дөрвөн хөл, дөрвөн гар хоёр толгойтой байсан агаад Зевс бурхан бүх зүйлийн тэнцвэрийн төлөө хоёр хуваасан гэж үздэг. Үүнээс үүдэн хүн насан туршдаа биеийнхээ талыг хайдаг болсон нь одоогийнхоор бидний нэрлээд буй ихэр дөл юм.