UBLife Logo
Урлаг

"Эх хэлний дархчууд" үзэсгэлэн нээжээ

"Эх хэлний дархчууд" үзэсгэлэн нээжээ

Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр тохиодог "Эх хэлний өдөр"-т зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас тус номын сангийн салбар шинэ байрны үзэсгэлэнгийн танхимд "Эх хэлний дархчууд" сэдэвт эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл эх, хөрөг ба гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг нээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Газрын дарга Б.Сэргэлэн, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ардын уран зохиолч Ш.Дулмаа агсны охин Уранчимэг нар болон Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн В.Уянга багштай 11в ангийн хамт олон оролцов.

"Эх хэлний дархчууд" үзэсгэлэнгээр Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн нарын эрдэмтэн Д.Нацагдорж, Т.Галсан, Ш.Дулмаа, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч, До.Нямаа, Д.Урианхай, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, Ш.Лхамноржмаа, А.Лхагва нарын зохиолчийн зохиолын гар бичмэл эх, уран сайхны хөрөг зураг, ном бүтээл болон МЗЭ-ийн зурагчин Бат-Очирын 1990-ээд оны эхээр буулган хадгалсан 380 гаруй хальснаас түүвэрлэсэн 400 гаруй зургийг дижитал хэлбэрт хөрвүүлэн уншигч олны хүртээл болгож байна.

Үзэсгэлэн 2024.09.01-13-ны өдрүүдэд МУҮНС-ийн Салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүйгээр гарах юм байна.

Эх Сурвалж: Соёлын Яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.