UBLife Logo
Спорт

Олимпын аварга Елдос Сметов авсан бэлгүүдээ ярилаа

Олимпын аварга Елдос Сметов авсан бэлгүүдээ ярилаа

Казахстаны жүдоч, олимпын аварга Елдос Сметовт Парисын олимпын дараа шагналын хур буусан билээ. Саяхан тэрээр “Голос народа” нэвтрүүлэгт орохдоо шагналуудаа хэрхэн тарааснаа ярьжээ.

Жамбыл мужийн аким болон орон нутгийн ивээн тэтгэгчид түүнд Lexus LX 600 машин өгснийг Елдос аавдаа бэлэглэсэн гэнэ. Харин бизнес эрхлэгч Жумабек Жаныкуловын бэлэглэсэн Mercedes машиныг өөрөө унаж байгаа ажээ. Машины дугаар нь 060 бөгөөд 60 кг-ын жинтэй нь холбоотой.

Түүний төрсөн нутаг болох Жамбыл мужийн дүүргээс Haval 6 машинаар шагнасныг анхны багш Ахмет Жумагуловтоо өгчээ. Багш нь одоо 74 настай гэнэ.

Жамбыл мужийн захиргаанаас 5 өрөө байр бэлэглэснийг өөртөө үлдээсэн байна. Мөн тус мужийн жүдо бөхийн холбооны тэргүүн арслангийн арьс бэлэглэснийг нэг дотнын найздаа дамжуулан бэлэглэжээ.

Торегали Тореалигийн бэлэглэсэн хурдан удмын адууг Шымкентэд байлгаж байгаа бол Актюбинскийн нэгэн том бизнес эрхлэгчийн амалсан  100 морийг төрсөн ахдаа бэлэглэсэн байна.

Казахстаны Засгийн газраас олимпын алтан медальтай тамирчинд нэг удаа 250 мянган ам.доллар олгодог хуультай.

Сметовыг олимпын аварга болсны дараа гэрийнх нь ойролцоох замыг шинэчлэн зассан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
153
2
24
0
0
2
10
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...