“Парис-2024” паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 5-7-ний өдрүүдээр явагдаж байна.
Эл тэмцээний салхийг хагалж эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ зодоглосон юм. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Анталья, Нур-Султаны ГранПри тэмцээний аварга Бразилийн Силва Де Андрадед ялагдсан. Улмаар дагах барилдаанд Грекийн Эммануэла Масуруд унаснаар анхны олимпын наадмаа өндөрлүүллээ.
Өдгөө 22 настай Т.Сувд-Эрдэнийн хувьд, өнгөрсөн жил Азийн наадмын шагналт 5-р байрт шалгарсан амжилттай бөх билээ.