“Парис-2024” паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 5-7-ний өдрүүдээр явагдаж байна.
Өнөөдөр Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд дэлхийн аваргын үзүүр бөх, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Лхайжавын Туруунаа барилдав.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатнаа Европын гурван удаагийн аварга төдийгүй тав дахь олимподоо зодоглож байгаа Шведийн Николина Пернхаймд уналаа.
Улмаар дагах барилдаанд Аргентиний Боггиано Алегрег ялж, хүрлийн төлөө зодоглосон ч Грекийн Теодра Пасчалдоуд даралтаар унаснаар “Парис-2024” паралимпын наадмыг тавдугаар байраар өндөрлүүллээ.