“Парис-2024” паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 5-7-ний өдрүүдээр явагдаж байна.
Өнөөдөр Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд дэлхийн аваргын үзүүр бөх, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Лхайжавын Туруунаа зодоглоно. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатнаа Шведийн Николина Пернхаймтай барилдахаар болжээ.
Пернхаймын хувьд, Европын гурван удаагийн аварга төдийгүй тав дахь олимподоо зодоглож байгаа нь энэ.