UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.09.09-09.15)

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Долоо хоногийн зурхай (2024.09.09-09.15)

Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Намар цаг хаяанд ирж, гараг эрхсийн хувьд ч олон өөрчлөлтүүд өрнөсөн адал явдалт өдрүүд айсуй. Өнгөрсөн долоо хоногийн хувьд охины ордод шинэ сар байршиж бидний амьдралд үдэлт, шинэчлэлтүүд тохиосон бол энэ долоо хоногийн хувьд буд гараг охины ордод байршина. Иймд хамтдаа шинэ долоо хоногийнхоо зурхайг уншицгаая.

Ордуудын зургийг уран бүтээлч Х.Сүрэн өөрийн мэдрэмжээрээ бүтээлээ. Та бүгд ЭНД дарж түүний уран сэтгэмж, нандин бүтээлүүдтэй танилцаарай.

1. Хонь (3/21-4/19)

Охины ордод байрших буд гараг та бүхний амьдралын анхаарал халамжийн бүсэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд та бүхэн цаг заваа юунд зарцуулах, мөн таныг хүрээлсэн хүмүүс дунд хэн нь жинхэнээсээ таныг хэмээн сэтгэл гаргаж буйг олж мэдэх болно. Мөн түүнчлэн пүрэв гарагт ангараг гараг таны зүрх сэтгэл, бие махбодын харилцааг зохицуулах хүчтэй энергийг илгээх тул тус өдөр та бүгдийн зүрхийг догдлуулах гайхалтай зүйл тохиох болно. Эл өдрийг тохиолдуулан хэн нэгэнд сэтгэлээ илчлэх, өөрийн үнэн сэтгэлийг, мэдрэх боломжтой. Мөн бямба гарагт хайр дурлалыг хариуцагч сугар гараг бархасбадь гарагтай таатай холбоо үүсгэснээр та бүгдийн чиглэн ирэх хайрын урсгалыг нээж өгөх тул амралтын өдрүүдээр болзоо төлөвлөхөд ээлтэй. Эцэст нь хэлэхэд энэ долоо хоног та бүхэн маань юу таны сэтгэл зүрхийг өдөөж байна, юу хиймээр байна тэр бүгдээ хий. Энэ долоо хоног бол та бүгдийн хувьд зүрх сэтгэлээ чагнах, баясгах, бусдыг гэх сэтгэлээ урсгах долоо хоног юм шүү.


2. Үхэр (4/20-5/20)

Үхрийн ордныхны хувьд амьдралыг хөдөлгөгч зорилго, хүсэл сонирхлоо нээн илрүүлэх таатай хугацаа ирээд байна. Өөрөөр хэлбэл одоогоос ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл та бүгдийн амьдрал шинэчлэл адал явдлаар дүүрэн өрнөх бөгөөд энэ хугацаанд та бүгд өөрийгөө амьдралаа шинээр цогцлоон цаашдын хүсэл зорилгоо тодорхойлох юм. Мөн түүнчлэн даваа гарагт буд гараг охины ордонд байршсанаар та бүгдийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх ба эл өдөр хэн нэгэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж болзошгүй. Харин пүрэв гарагт ангараг гарагийн нөлөөгөөр сэтгэл зүй тань ерийн үеэсээ эмзэг байх бололтой. Мөн бямба гарагт сугар, бархасбадь гарагуудын нөлөөгөөр таны харах өнцөг өөрчлөгдөх тул эл өдөр амьдралын хурдаа багасгаж тойрон хүрээлж буй зүйлсээ ажиглан таашааваас зохилтой. Иймд энэ долоо хоногт дотоод дуу хоолойгоо сонсон, өөрийгөө илэрхийлэхдээ түлхүү анхаарлаа хандуулаарай гэж зөвлөе. Мөн сайн сайхан зүйлс урт хугацаандаа ирдгийг санан өөдрөгөөр ирээдүй рүү тэмүүлээрэй үхрийн ордныхоон!


3. Ихэр (5/21-6/20)

Ихрийн ордныхны хувьд санхүүгийн өсөлт хөгжил, өөрчлөлтүүдийг авчирсан өдрүүд айсуй. Энэ долоо хоног ч гэлтгүй ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл гараг эрхсүүд та бүгдийн санхүүгийн орлогын эх үүсвэр, ажил карьерт илүүтэй анхаарах болно. Эл хугацаанд санхүүгийн уналтад ч орж болзошгүй бөгөөд энэ нь хэтийн том зүйлийн төлөөх золиос гэдгийг ойлгоорой. Иймд хэрэв та бүгд одоогийн цалиндаа сэтгэл хангалуун бус байгаа бол энэхүү гараг эрхсийн таатай нөлөөллийг ашиглан яг одоогоос шинэ ажил, орлогын шинэ эх үүсвэрээ хайж эхлээрэй. Мөн даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар таны зүрх сэтгэлийн асуудлыг хөндөх болно. Чингэснээр таны сэтгэлд илүү орон зай бий болж, сэтгэл зүрх тань сэргэн баярлах нь ээ. Харин Пүрэв гарагт буд ангараг гаригуудын нөлөөллөөр бие махбодоо илүү чагнахыг хүсэж байна. Мөн бямба гарагт сугар бархасбадь гарагуудын холбоосоор та хэн нэгэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж болзошгүй бөгөөд тэрхүү хүн таны үнэнг ил шударгаар хэлснээр таны өөрөө өөрийгөө харах өнцөг өөрчлөгдөх болно. Иймд болж, өрнөж буй бүхий л зүйлд талархалтай хандахыг зөвлөж байна. Ирж буй цагт итгээрэй.


4. Мэлхий (6/21-7/22)

Эмзэг сэтгэл хөдлөлийн улирал дууслаа мэлхийн ордныхоон. Одоо бол та бүгдийн сэргэх, шинийг санаачлах, амьдралдаа шинэхэн орон зайнуудыг оруулах үе юм шүү. Тиймд яг одоо инээмсэглээд шинэ хэтийн зорилгоо бодож олохыг зөвлөе. Ялангуяа өнөөдрөөс аравдугаар сарын эхэн хүртэл таны хамгийн хүчтэй үе тул энэхэн завшааны ашиглан хүсэж буй зүйлсээ амьдралдаа урин дуудаарай. Энэ долоо хоногийн хувьд даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар хэн нэгэн тантай ярилцахыг хүсэх болно. Ерөнхийдөө энэ долоо хоног бол та бүгдийн эдгэрэх, гэрэлтэх долоо хоног юм шүү. Иймд сэтгэлийн буглаагаа эмчлэхэд цагийг зарцуулаарай. Гадуур алхан намар цагийн үзэсгэлэнтэй өнгийг ажиглан юмсыг уужуу ухаанаар бодож болно шүү дээ.


5. Арслан (7/23-8/22)

Энэ долоо хоногт үнэхээр завгүй байх болно. Олон ажил зэрэг хийх чадварыг таны бусад хүн үнэлнэ. Таны хэлсэн үг бүхэн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц байж, хүмүүс таныг хүндэлнэ. Албан тушаал ахих тухай мэдээ хүлээж авч магадгүй. Аливаа асуудалд зөвхөн хуулийн дагуу хандаарай. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Гэр бүлийн амьдрал тайван, сайхан байна. Бүх зүйл дээр алтан дундаж байж, дүрмээс гажихгүй байхад бусад зүйл аяндаа болно, бүтнэ.


6. Охин (8/23-9/22)

Охины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Яг одоо сансар огторгуй тэр чигтээ та бүгдийн талд байгааг бүү мартаарай. Иймд том цохилт зарим нэг өөрчлөлтүүд тохиосон ч тэр бүгд таны өсөлт хөгжлийн төлөө гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм шүү. Энэ долоо хоногийн хувьд таныг хүрээлж буй хүмүүс ялангуяа найз нөхөд, танилын хүрээ тэлнэ . Мөн та томоохон арга хэмжээ, тоглолт зэрэг олон хүнтэй үйл ажиллагаанд оролцсоноор нийгмийн идэвх өндөртэй долоо хоног болж өнгөрөх нь ээ. Хайр дурлалын хувьд ч тэр аз одтой үе ирж байна. Жишээ нь таныг хүсэж буй хүн тань болзоонд урьж болзошгүй. Аль эсхүл дотны найз тань танд сэтгэлээ илчлэх болно. Иймд өөртөө итгэлтэйгээр урагшлаарай!


7. Жинлүүр (9/23-10/22)

Сүүлийн өдөр хоногуудад арай л их ажиллаад байна уу даа жинлүүрийнхээн. Ажил карьертаа анхаарал хандуулж байгаа тань хэдий сайн ч гэлээ амрах цаг болсныг гараг эрхсүүд сануулж байна шүү. Ялангуяа сүүлийн үед та өөртөө хангалтгүй санагдаж бухимдаж байгаа бол түр аядаарай. Бүх зүйл алхам алхмаар урагшилдгийг санан амьсгал аваарай. Даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар таныг өнгөрсөн амьдралын зуршил, хэв маягаа ардаа орхиход туслах болно. Харин амралтын өдрүүдэд та бүгд баяр баяслыг ахин мэдэрч, өөдрөг үзлээр дүүрэн мөчүүдийг өнгөрүүлэх нь ээ. Иймд яг одоо цагт л анхаар өнгөрсөн болон ирээдүйн өрнөлүүдэд бүү ач холбогдол өгөөрэй хэмээн сануулъя.


8. Хилэнц (10/23-11/21)

Энэ долоо хоног та бүгдийн хувьд онцгой долоо хоног байх болно. Учир нь ирэх долоо хоногийн турш тохиох өөрчлөлт шинэчлэлүүд та бүгдийг хүлээж буй бөгөөд энэ бүх тохиолууд нь таныг амьдралын шинэ мөчлөг рүү хөтлөх юм. Иймд долоо хоногийн турш гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байж аль болох чөлөөтэй сэтгэхийг зөвлөж байна. Даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар таныг ажлын бүсээс гадуурх харилцаанууддаа анхаарах орон зайг бийг болгох болно. Тиймд тус өдөр найз нөхөдтэйгөө уулзаж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Пүрэв гарагт тохиох сугар ангараг гарагийн холбоос таныг мэргэн сэтгэхэд туслах болно. Тийм учир пүрэв гарагт толгой гашилгасан асуудлуудынхаа хариултуудыг олж магадгүй. юм. Харин амралтын өдрүүдээр сэтгэл хөдөлгөм газруудаар алхаж оюу мэлмийгээ баясган амарч тайвшрахыг зөвлөж байна.


9. Нум (11/22-12/21)

Халуухан долоо хоног та бүгдийг хүлээж байна. Учир нь гараг эрхсийн нөлөөллөөр энэ долоо хоногт та бүгдийн амьдралаас таашаал авах сэдэл огцом нэмэгдэх ба хайр дурлалын хувьд ч тэр бусдыг өөртөө соронз мэт татах болно. Даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар таны ажлын амбицад нөлөөлж мэргэжлийн зорилгодоо хурдан хүрэхэд тань туслах болно. Харин пүрэв гарагт сугар-ангараг гаригийн нөлөөллөөр урам зориг тань бадарч хэтийн төлөвлөгөө гаргах бололтой. Амралтын өдрүүдийн хувьд хайртай хүнтэйгээ болзож хамтдаа цагийн өнгөрүүлэхэд таатай. Иймд энэ долоо хоногт өөрийнхөө зүрх сэтгэлийг сул тавьж таалагдаж буй зүйлсээ хийхэд эрч хүчээ зарцуулаарай.


10. Матар (12/22-1/19)

Матрын ордныхон энэ долоо хоногт хүн хоорондын харилцаа хэчнээн чухал болохыг ойлгох болно. Энэ нь ганцхан хосын харилцааг илтгэхгүй бөгөөд бизнес түншлэл, анд нөхдийн, гэр бүлийн харилцаа гээд ямар ч харилцааг илтгэж болохыг санаарай. Угаас энэ амьдралд Робинзон Крузо л биш бол ганцаараа зүтгэх нь ямар ч утгагүй билээ. Иймд мөр зэрэгцэн урагшлах хамтрагчаа заавал олоорой. Харин олсон бол бүү өөрөөсөө түлхээрэй хэмээн зөвлөе. Харин ирэх долоо хонгийн онцлох өдрүүдийг дурдах аваас даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар та бүгдийн боловсролын салбарт нөлөөлж ямар нэг чиглэлээр суралцах хүслийг өдөөж болзошгүй. Харин амралтын өдрүүдийн хувьд адал явдлаар дүүрэн өнгөрөх бөгөөд хамт олонтойгоо салхинд гараг, идэвхтэй үйл хөдлөлийг хийж болзошгүй. Иймд олоо хоногийн туш бусадтай нийтэч, найрсаг харилцахыг зөвлөе.


11. Хумх (1/20-2/18)

Завгүй өдрүүд айсуй… Энэ долоо хоног гэтгүй есдүгээр сар тэр чигтээ та бүгдийн хувьд завгүй бүтээлчээр өнгөрөөх бололтой. Ажил хайгсад энэ долоо хоногт тохиромжтой шинэ ажлаа олно. Ингэснээр карьертаа нэгэн шинэ алхам хийх боломжтой болно. Ажлаа солихсон гэж бодож байсан бол судалгаа хийж эхэл. Мөнгө санхүүтэй холбоотой хүлээж байсан сайхан мэдээгээ сонсож магадгүй. Хамаатан садантайгаа ажил хэргийн хамтрагч болох эсэх дээр чухал сонголт хийх шаардлагатай тулгарна. Даваа гарагт буд гараг охины ордод байршсанаар та бүгдийн дотоод ертөнц илүү бүтээлчээр сэргэх болно. Пүрэв гарагт аливаад бага хүлээлт тавихыг сануулж байна. Харин амралтын өдрүүдэд адал явдлыг эрэлхийлэн сониуч зандаа хөтлөгдөн хүссэнээ хийгээрэй. Танд амжилт хүсье.


12. Загас (2/19-3/20)

Бүх зурхайн ордуудын дотроос загасны ордныхон энэ долоо хоногт хүсэл тэмүүлэл, хайр дурлалаар дүүрэн байх бололтой. Тиймд сэтгэлээ хөнгөлж хөгжилтэй, гэрэл гэгээтэй, цог золбоотой байгаарай. Мөн энэ долоо хоногт урлагтай холбоотой үйл ажиллагаа үзэсгэлэнд явахад ээлтэй. Нөгөөтээгүүр Пүрэв гарагт тохиох буд ангараг гарагуудын холбоосоор хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалцахыг хүсэх болно. Харин амралтын өдрүүдээр бэлгийн амьдралын энерги идэвхэжнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.162.150
Охины орд бхгүй бна
ЗОЧИН\47.130.0.244
ЗОЧИН\47.130.0.244
ЗОЧИН\54.255.152.181
Охины орд бхгүй бхыын
ЗОЧИН\54.255.152.181
Охины орд бхгүй бхыын
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.