UBLife Logo
Амьтан

Цахим ертөнцийг байлдан дагуулж буй БЯЦХАН усны тугал Му Денг

Цахим ертөнцийг байлдан дагуулж буй БЯЦХАН усны тугал Му Денг

Тайландын амьтны хүрээлэнд амьдардаг өхөөрдөм ягаан хацарт усны тугал олны хайрыг татаад байна. Тэрээр хорвоод мэндлээд хоёрхон сар болж буй бөгөөд түүнийг төрөнгүүт амьтны хүрээлэнгийнхэн Му Денг хэмээн нэрлэжээ.

Му Денг нь пигми хэмээх усны үхрийн төрөл ба тус төрөл нь энгийн усны үхрийг бодвол давжаа биетэй байдаг аж.

Му Денгийг төрснөөс хойш асран хамгаалагч нар нь түүний бичлэгүүдийг цахим орчинд нийтэлж эхэлсэн ба нийтэлсэн цаг үеэс хойш амьтны хүрээлэнгээр үйлчлүүлэх зочдын тоо 30-иар нэмэгдсэн гэнэ.

Учир нь Му Денг төрөлхийн өхөөрдөм зан авиртай ба төрөл дундаа хамгийн нийтэч нь юм. Мөн түүний эгдүүтэй ягаан хацрыг тодотгох нь зөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.