1888 оны есдүгээр сарын 19-нд Бельгийн амралт, зугаалгын Спа хотод анхны Дэлхийн Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финал болсон юм.
1888 оны зун сонинд Дэлхийн Мисс шалгаруулах мэдээлэл гарч, нийт 350 бүсгүй өрсөлдөж, 21 нь финалын шатанд шалгаран үлджээ. Энэ 21 бүсгүйг гэрэлзургаар нь шүүгч нар тодруулжээ. Ингээд Спа хотын Concours de Beauté казинод финалын шат болж, Гваделупагийн 18 настай Марта Сукаре түрүүлсэн байна. Мартагийн зураг Le Journal Illustre сэтгүүлийн нүүрэнд заларч, 5000 франкийн шагнал хүртжээ. Мартад хэдэн зуун гэрлэх санал ирсэн ч татгалзаж, театрт ажиллаж эхэлсэн гэдэг.
Ташрамд дурдахад, дэд мисс 2000 франк, гуравдугаар байрны мисс 1000 франк авч байжээ.