UBLife Logo
ХОБО ЖИБЭ

Юу болов? | Шон "Дидди" Комбсын хүчирхийллийн хэрэг

Юу болов? | Шон "Дидди" Комбсын хүчирхийллийн хэрэг

Реппэр Шон "Дидди" Комбс 2022 онд Форбесын тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж, Billboard-ийн нэгдүгээр байранд нийт таван удаа, шилдэг 10 дууны жагсаалт 15 удаа хит дуугаа багтааж, хэдэн арван уран бүтээлчдийн алдартай дуунуудыг продюсерлэж байсан асар их амжилттай, хип хоп уран бүтээлч билээ.

Гэвч асар удаан хугацааны турш тоосго тоосгоор нь өрөн болгосон түүний алдар хүндийн харш гэмт үйлдлээс нь улбаалж дэлхий нийтийн нүдэн дээр нуран унаж байна.

2023 оны MTV Video Music Awards-аас “Global Icon Award”-аар шагнуулснаас хойш ердөө хоёр сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 16-нд хөгжмийн салбарын магнат болох Диддигийн экс эхнэр Кэсси олон жилийн турш бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутган, зарга үүсгэснээр энэ бүхэн эхэлсэн юм. Хэдийгээр тэр үйл явдлаас хойш 24 цаг хүрэхгүй хугацаанд шүүхийн шийдвэр гарч, асуудал нэг тийш шийдэгдсэн боловч олон тооны бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, нэхэмжлэлүүд ар араасаа ирж эхэлсэн билээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Дидди бүх хэргийг үгүйсгэж, “ХАНГАЛТТАЙ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс намайг худал гүтгэж байна. Би маш тодорхой хэлье; Намайг буруутгаад буй тэр аймшигт хэргүүдийг би үйлдээгүй. Би өөрийн нэр тэр, гэр бүл, үнэн, үнэт зүйлийн төлөө тэмцэнэ“ хэмээн олон нийтийн сүлжээгээндээ бичсэн ч хэрэг явдал өөрөөр өрнөж байна.

Дэлхийн хамгийн баян, хамгийн амжилттай реппэр гэгддэг түүний дэлхий дахиныг шуугиулсан, цочирдом хэргийг бүрэн тоймлосныг эндээс уншина уу.

2023 оны 11-р сарын 16: Кэсси шүүхэд нэхэмжлэл гаргав

Кэсси 2007 онд Диддитэй болзож эхэлсэн бөгөөд 2018 онд тэд салсан. Кэсси нь "Me & U" хамтлагийн дуучин бөгөөд өнгөрөгч 11-р сард Комбсыг олон жилийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж шүүхэд хандсан юм.

Манхэттэний холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Кэссигийн өмгөөлөгчид түүнийг "Арав гаруй жилийн турш хүчирхийлэл, хэрцгий зан авир болоод шаардлагуудыг нь тэвчиж амьдарсан, тэр дундаа түүнийг удаа дараа зодож, эрэгтэй биеэ үнэлэгчидтэй бэлгийн харьцаанд орохыг албадсан” гэж мэдэгджээ. Мөн 2018 онд салах шийдвэр гаргах үед нь Дидди түүнийг гэр лүү нь хүчээр дагуулан орж, эсэргүүцэн “Үгүй” гэж хэлсээр байтал нь хүчээр бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдэгдэв. Тэрээр мөн 2012 онд өөрийг нь сонирхож буйгаа илэрхийлсэн реппер Kid Cudi-гийн машиныг Дидди дэлбэлсэн болохыг мэдээлжээ.

2023 оны 11-р сарын 17: Кэсси, Комбс нар тохиролцоонд хүрэв

Шүүхэд зарга мэдүүлснээс хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа Комбс, Кэсси нар тохиролцоонд хүрчээ. Хэлэлцээрийн нөхцөл тодорхойгүй бөгөөд хэр их мөнгөн дүнгээр шийдэгдсэн нь нууц хэвээр үлджээ.

2023 оны 11-р сарын 23: 90-ээд оны эхэн үед болсон бэлгийн хүчирхийлэл, хар тамхины хэрэгт Комбсыг буруутгав

Нэрээ нууцалсан нэгэн нэхэмжлэгч Комбсыг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, өөрийг нь зодож байсан хэмээн буруутгажээ. Мөн Жой Дикерсон-Нил гэх эмэгтэй түүнийг 1991 онд коллежийн оюутан байхдаа хар тамхи хэрэглэж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан байна. Дикерсон-Нил мөн Диддид энэ үйл явдлын бичлэг байсан ба хөгжмийн салбарын бусад хүмүүст тараасан гэж мэдэгджээ.

2023 оны арваннэгдүгээр сарын 28: Тэр “Revolt“ компанийн даргын албан тушаалаасаа буув

Түүний эсрэг гурван хэрэг үүссэний дараа Комбс 2013 оноос хамтран эхлүүлж байсан Revolt компанийн даргын үүрэгт ажлаасаа огцорсон байна.

50 Cent энэхүү мэдээллийг гарсны дараа шууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Revolt” компанийг худалдан авах саналтай байгаагаа доогтой байдлаар илэрхийлжээ.

“Надад хэдэн доллароор худалдчих. Хэрэв зарах юм бол хэдүүлээ найзууд байж болох л юм. Үнэнээсээ ярьж байна шүү. Залгаарай.“

2023 оны 12-р сарын 6: Дөрөв дэх удаагийн нэхэмжлэл үүссэний дараа Комбс бүх мэдэгдлийг үгүйсгэв

Нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй 2003 онд өөрийг нь 17 настай байхад “Bad Boy Records“-ийн хуучин ерөнхийлөгч Харв Пьер болон Комбс нар секс зуучлал хийж, бүлэглэн хүчирхийлсэн хэмээн буруутгажээ. Комбс олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, түүний эсрэг гаргасан бүх хэргийг үгүйсгэв.

“ХАНГАЛТТАЙ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс намайг худал гүтгэж байна. Би маш тодорхой хэлье; Намайг буруутгаад буй тэр аймшигт хэргүүдийг би үйлдээгүй. Би өөрийн нэр төр, гэр бүл, үнэн, үнэт зүйлийн төлөө тэмцэнэ“ хэмээн тэр бичсэн байна. Гэхдээ одоо тэрхүү постоо устгасан байна.

2023 оны 12-р сарын 10: Брэндүүд түүний цахим худалдааны компанитай харилцаагаа таслав

Хөгжмийн магнатыг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдсоноос хойш цахим худалдааны Empower Global компанитай 18 брэнд харилцаагаа тасалсан гэж “Rolling Stone” мэдээлжээ.

2023 оны 12-р сарын 13: Hulu компани Комбсын гэр бүлийн реалити шоуны төлөвлөгөөгөө цуцаллаа

Диддигийн 7 хүүхэд болоод гэр бүлийн тухай Diddy+7 реалити шоу цуцлагдав. Уг төслийг Жеймс Кордены "Fulwell 73" продакшн компани Hulu-д зориулан бүтээхээр төлөвлөж байсан юм.

2024 оны 2-р сарын 26: Продюсер Лил Род түүнийг шүүхэд өгөв

“The Love Album: Off the Grid 2023” цомог дээр ажиллаж байсан продюсер Родни “Лил Род” Жонс Жуниор хоёрдугаар сард Комбсыг шүүхэд өгчээ. Род Комбсыг бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэнд тус тус буруутгасан байна. Лил Род Комбсыг өөрт нь хүрч, өгзөгнөөс нь барьж аван, бэлгийн дүр хүслээ хангах гэж оролдсон, өөрийг нь мансууруулсан гэсэн бөгөөд үүнээс гадна хэд хэдэн ойр дотнын хүмүүс нь ч цуг байсан гэдгийг мэдээлжээ. Мөн биеэ үнэлэгчид олж өгөхийг шаардсан, зарим нь бүр насанд хүрээгүй хүүхдүүд байсан хэмээн мэдээлсэн байна.

2024 оны 3-р сарын 25: Мөрдөгчид түүний Лос Анжелес болон Майамигийн байшин руу нэвтэрч, нэгжлэг хийв

Нью-Йоркийн Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах хэлтэс 3-р сарын 25-нд Комбсын Лос Анжелес, Майами дахь гэр, байруудад нэвтрэн орж, нэгжлэг хийжээ. CNN агентлагийн мэдээлснээр, Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах хэлтэс бэлгийн мөлжлөг, секс зуучлалын мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотойгоор уг нэгжлэгийг хийсэн хэмээв.

2024 оны 3-р сарын 26: Комбс Revolt компанийн хувьцаагаа зарсан гэж мэдэгдлээ

Комбс бэлгийн хүчирхийллийн хэргээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа буусны дараа Revolt TV дахь хувьцаагаа зарах тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл гарчээ. Хэлэлцээрийн мөнгөн дүнг зарлаагүй байна.

2024 оны 3-р сарын 26: Өмгөөлөгч холбооны нэгжлэг, дайралтыг шүүмжлэв

Комбсын өмгөөлөгч Аарон Дайер түүний байр руу дайрах үеэр "цэргийн түвшний хүчийг хэтрүүлэн ашигласан"-д ихээхэн бухимдаж, эл үйл явдлын эсрэг байр сууриа илэрхийлэн, үйлчлүүлэгчийнх нь эсрэг энэхүү үйлдлийг зогсоохоо амлажээ.

2024 оны 3-р сарын 25: Түүний хамтрагчийг Майамид хар тамхины хэргээр баривчилжээ

Диддигийн төлөө хар тамхины наймаанд оролцдог байсан хэмээн буруутгагдаж байсан залууг 3-р сарын 25-ны өдөр Опа-Локка нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Түүнийг Пол гэх бөгөөд 2018-2020 онд Сиракузийн их сургуульд сагсан бөмбөг тоглож байсан NCAA-ийн тамирчин аж.

2024 оны тавдугаар сарын 10: Комбс хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүгчээс хүсэв

Тавдугаар сарын 10-нд Комбс холбооны шүүгчээс 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан нэргүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна. 17 настай байхад нь хүчирхийлсэн хэмээн мэдэгдлийг тэрээр “худал бас ичгүүргүй“ хэмээсэн байна.

2024 оны 5-р сарын 14: Комбс инстаграмдаа пост оруулав

Хуулийн дагуу хэргүүдийг шалгаж байх хугацаанд Дидди инстаграмдаа “Цаг хугацаа үнэнийг илчилнэ“ хэмээн 5 сарын 14-нд нийтэлжээ.

2024 оны 5-р сарын 17: Зочид буудлын бичлэг цацагдав

CNN-ийн олж авсан хяналтын камерын бичлэгт 2016 оны 5-р сарын 17-нд Комбс зочид буудалд байхдаа тухайн үеийн найз бүсгүй Кэсси Вентурагийн биед халдсан дүрс буусан байв.

Тус бичлэгт Дидди бэлхүүсээрээ цагаан алчуур ороосон байх бөгөөд цахилгаан шатны дэргэд Кэссиг газар түлхэж, хэд хэд өшиглөж, зодож буй дүрс буужээ.

2024 оны тавдугаар сарын 17: Кэссигийн нөхөр үйл явдлын тухайд ам нээв

Зочид буудлын бичлэг цацагдсан тэр өдөр Вентурагийн нөхөр загвар өмсөгч Алекс Файн "Эмэгтэйчүүдэд гар хүрдэг хүмүүс эр хүн биш" гэж бичсэн бөгөөд олон нийтэд хандаж үзэл бодлоо тодорхой илэрхийлэв.

“Охид, эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй, эрх тэгш ханддаг дэлхийг би өөрийн болон өрөөл бусдад цогцлоохыг хүсдэг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэлэхэд чи огтхон ч ганцаараа биш, бид сонсож байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол (800) 799-7233 буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх утас руу залгаарай."

2024 оны тавдугаар сарын 19: Комбс зочид буудлын хэрэгтээ уучлалт гуйв

Зочид буудлын бичлэг цацагдсанаас хоёр хоногийн дараа Комбс 70 секундийн урттай уучлалт гуйсан бичлэгээ Инстаграмдаа нийтэлжээ.

2024 оны тавдугаар сарын 21: Нэгэн загвар өмсөгч Комбсыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шүүхэд өгчээ

Кристал МакКинни 2003 онд Нью-Йорк хотын нэгэн дуу бичлэгийн студийн угаалгын өрөөнд Дидди өөрт нь аман секс хийхийг хүчээр тулгасан хэмээн 5-р сарын 21-нд шүүхэд өгөв. Мөн тэр үед өөрт нь мансууруулах бодис өгсөн бөгөөд уг явдлын дараа хэргийн газраас гарч явахдаа шоконд орсон байсан хэмээжээ.

2024 оны есдүгээр сарын 16: Дидди баривчлагдлаа

Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг Манхэттенд баривчилжээ. Түүний өмгөөлөгчдийн нэг Марк Агнифило 9-р сарын 16-ны орой CNN, NBC News зэрэг олон мэдээллийн хэрэгсэлд баривчилгааны тухай мэдээлэл өгч, “Ноён Комбс энэ мөрдөн байцаалтад хамтран ажилласан, түүнд нуух зүйл байхгүй, тэр бол гэмгүй хүн бөгөөд шүүхээс нэр цэвэр гэдгээ батлах өдрийг хүлээж байна” хэмээсэн юм.

Маргааш өглөө нь түүний яллах дүгнэлтийг олон нийтэд мэдээлж, секс зуучлал, бэлгийн мөлжлөг, хээл хахууль зэрэг олон хэргээр баривчилсан болохыг мэдээлэв.

2024 оны есдүгээр сарын 17, 18: Түүнийг батлан ​​даалтад гаргахаас удаа дараа татгалзав

Холбооны шүүгч яллагдагчаар татагдсан реппер Комбсыг суллагдсан тохиолдолд оргох эрсдэлтэй, гэрчүүдийг дарамталж болзошгүй гэж үзсэн тул батлан ​​даалтад гаргахаас татгалзжээ.

Мөн өнгөрөгч даваа гарагт Диддигийн Нью-Йорк дахь баривчилгааны үеэр гэрээс нь 1000 сав чийгшүүлэгч тос, хүүхдийн тос олдсон гэв.

Эх сурвалж: Billboard.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
2
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.127.160
Жинэхэн Сатан байжээ...
ЗОЧИН\18.143.197.228
har zaluustai suusan mongol huuhnuudiin ireedui hetsuul haragdaj bn
ЗОЧИН\46.137.239.2
Бузар сармагчинг сайх шийтгэ
ЗОЧИН\46.137.239.2
Бузар сармагчинг сайх шийтгэ