Саяхан л цус сорогчийг санагдуулам өө сэвгүй цагаан арьс охидын хүслэн болж байсан бол энэ онд наранд түлэгдсэн мэт улбар ягаахан арьс тренд болоод байна.
Тус тренд нь зуны аагим халуун улирал дууссан ч эрчээ авсаар буй бөгөөд Тик Ток дээр мянга мянган хүмүүс наранд түлэгдсэн мэт арьсаар гоёж байгаа нь сонирхолтой. Мөн загвар зохион бүтээгчид ч гэсэн энэхүү трендийг хүлээн зөвшөөрч этгээд хэлбэртэй, шовх өнцөг бүхий фютуристик хэв маягтай зүүлт болон үнэт эдлэл зүүсэн мэт арьстай моделиуд загварын шоунууд дээр үзэгдэх болжээ.
Мэдээж шууд утгаараа наранд түлэгдэх нь арьсыг гэмтээнэ гэдгийг уншигч та бүхэн ойлгоорой. Тэд энэхүү өвөрмөц, сонирхолтой төрхийг бүтэхийн тулд хацар өнгөлөгч, нүдний тень болон зориулалтын шүршдэг будаг ашиглаж байгаа аж.
Энэхүү трендийн тухай та юу гэж бодож байна ?
Эх Сурвалж: Dazed