UBLife Logo
Загвар

15 тонн жийнс, бэлэвсэн Мадонна, Миланы Загварын 7 хоног юугаараа онцлог болов?

15 тонн жийнс, бэлэвсэн Мадонна, Миланы Загварын 7 хоног юугаараа онцлог болов?

Милан бол дэлхийн загварын нийслэлүүдийн нэг. Энд болдог загварын шоу бусдаасаа өвөрмөц болдог уламжлалтай. Энэ жилийн Миланы Загварын 7 хоног ч ялгаагүй, үзэгчдийг уран бүтээл төдийгүй загвараа үзүүлж байгаа арга маягаараа гайхуулж чадсан юм. Яагаад Ирина Шейк Мадонна шиг болсон, яагаад моделиуд тайзан дээр гар утсаар яриад байв, юуны учир Diesel 15 тонн жийнсэн өөдөс цуглуулав гээд бүгдийг нь тайлбарлаж өгье.

Швед дизайнер, AVAVAV брендийг үүсгэн байгуулагч Беата Карлссон загвараа хошин маягаар үзүүлдгээрээ алдартай. Өнгөрсөн жил түүний моделиуд тайзан дээр бүдрээд, арай ядан алхаад байсан бол энэ жил их хурдан алхаж байлаа. Карлссон тэднийг 100 метрийн зайн дэлхийн рекордыг эвдэх гэж байгаа тамирчид болгон хувиргаснаа Adidas-тай хамтарсан загвараараа үзүүллээ. Моделиуд тун хурдан алхаж, утсаар ярьж амжиж байлаа. Үүгээрээ тэр хүн төрөлхтөн олимп, олимп гээд хэт сүржигнэж байгааг шүүмжилсэн байна.

Америкийн дуучин Мадонна олон арван жил Dolce & Gabbana-тай хамтран ажиллаж байгаа. Энэ жил ч тэр Доменико Дольче, Стефано Габбана нарын сахиусан тэнгэр нь байлаа. Тэдний моделиуд бүгд Мадонна шиг хувцаслаж, гоёж, 1990-өөд оныг эргэн дурссан.

Харин Мадонна өөрөө Италийн бэлэвсэн эмэгтэйн дүрээр гарч ирсэн.

Зочдын нэг нь цагаан урт, том цамц өмсөж, хүрэм углажээ. Жинхэнэ намрын өнгө аяс.  

Salvatore Ferragamo брендийн шоун дээр загвар өмсөгчид balletcore тренд дуусах болоогүйг илтгэж, балетчиний төхтэй гарч ирж байлаа. Энэ бренд алс тэртээ 1930 оноос балетийн ертөнцтэй холбоотой болсон юм. 1980-аад онд алдарт Рудольф Нуреев Salvatore Ferragamo брендийн гуталтай бүжиглэж байв.

Prada бренд сонгодог стилийн саарал өмд, бүс, офисийн цагаан цамц, лакан цүнхтэй моделио танилцуулсан. Энэ загварын гэнэтийн зүйл нь улаан бомбер, асар том нарны шил байлаа.

Италийн Diesel шоугаа том асарт үзүүлсэн. Шалан дээр жийнсэн даавууны өөдөс асгасан байсан нь нийт 15 тонн болсон байна. Шоуны дараа энэ өөдөснүүдийг хаяагүй, цуглуулж аваад дахин ашигласан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Bottega Veneta брендийн Матье Блази ээжийнхээ шүүгээг нууцаар уудалж үзсэн хүүхдийн нүдэнд томчуудын загвар хэрхэн харагдаж байгааг үзүүлэхийг зорьжээ.

Италийн Fendi нүцгэн гоёл моодонд хэвээр байна гэж өнгөрсөн зун зөгнөж байсан, түүнийгээ үзүүллээ.

Maison Margiela бренд шинэ загвараа бункерт үзүүлсэн. Утаа униартай, бүдэг гэрэл дунд моделиуд алхаж байлаа.

Fiorucci бренд дэлгүүрийн уут мэт харагдах мини даашинзтай эргэн ирсэн.

Нүцгэн биен дээрээ гадуур хувцсаа углах нь энэ жилийн тренд. Үүнийг ирсэн зочид ч дагаж байлаа.

Италийн дизайнер Андреа Адамо энэ удаад эмэгтэй хүний биеийг харуулах зорилго тавьжээ.

Etro Марко аялалд очих газар биш явж байгаа зам чухал гэдгийг үзүүлэх зорилготой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.