Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч Махатма Ганди 1869 оны аравдугаар сарын 2-нд Энэтхэгийн Порбандар хотод төржээ. Түүний боловсруулсан тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө иргэний хүчирхийлэлгүй тэмцэл нь сатьяграха хэмээх нэр зүүсэн юм.
Ингээд түүний эшлэлүүдийг толилуулъя.
Дэлхий ертөнц хүний хэрэгцээг хангаж чадахаар агуу том, гэхдээ хүний хүсэл шуналыг хангахад хэт жижиг.
Эрэгтэй хүнд боловсрол олгосноороо бид нэг хүнийг боловсролтой болгоно. Харин эмэгтэй хүнд боловсрол олговол бүтэн гэр бүлд боловсрол олгож байгаа юм.
Ганц грамм өөрийн туршлага бүтэн тонн бусдын заавар, үүргээс үнэтэй.
Өөрийгөө олох шилдэг арга бол бусдад үйлчлэхээ болих явдал.
Эхлээд тэд чамайг анхаарахгүй, дараа нь чамайг дооглон инээнэ, удахгүй тэмцэж эхэлнэ. Харин сүүлд нь та ялна.
Хэрэв эрх чөлөөнд алдах эрх багтаагүй бол эрх чөлөө ямар ч утгагүй.
Өршөөх уучлах сэтгэл хүчтэй хүмүүст л байдаг. Харин сул доройчууд уучилдаггүй.
Чиний амьдралдаа хийсэн зүйл өчүүхэн жижиг байж болно. Гэхдээ хамгийн чухал нь чи хийсэн гэдэгт байгаа юм.
Хэрэв дэлхий ертөнцийг өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа бол чи өөрөө тэр өөрчлөлт нь бол.
Хүчтэй сэтгэл, унтаршгүй итгэл байхад жижигхэн бие ч түүхийг өөрчилж чадна.
Хэрэв надад хошин шогийн мэдрэмж байгаагүй бол би хэдийн амиа хорлосон байх байсан.
Хүч гэж биед байгаа булчинг биш, харин аймшиггүй эр зоригийг хэлдэг.
Ямар ч хүчтэнд сул тал байдаг, ямар ч суут ухаантан алдаа гаргадаг гэдгийг санаж яваарай.
Таны үйл хөдлөл үгтэй чинь таарч байгааг аз жаргал гэдэг.
Бурхан бол хайр. Энэ бол миний хүлээн зөвшөөрдөг ганц үнэн. Хайр Бурхантай ижил.
Бурханд шашин шүтлэг гэж үгүй.
Хэрэв чи дайсантай тулгарвал хайраар ял.
Маргааш үхэх юм шиг амьдар, мөнх амьдрах юм шиг суралц.
Өөр шигээ хүмүүсийг гутаан доромжилдог хүмүүс өөрийгөө яаж хүндэлдэг юм бол гэж би гайхдаг.
Зорилгоо олоход биелүүлэх нөөц хэзээд олдоно.
Гүн итгэлтэйгээр ҮГҮЙ гэж хэлэх нь хэн нэгнийг баярлуулах, эсвэл асуудлаас зугтах гэж ЗА гэж хэлснээс хавьгүй дээр.
Би хүнээс сайныг нь л харахыг хүсдэг. Би өөрөө өө сэвгүй хүн биш болохоор бусдын алдаанд анхаарал хандуулдаггүй.
Хүнд хэцүү үед би түүхийн элдэв үйл явдлыг эргэн санадаг. Олон зуун жилийн турш үнэн, хайр сэтгэл үргэлж ялж байсан. Түүхэнд олон хүчирхэг дарангуйлагч байсан. Гэхдээ тэд эцсийн эцэст бүгд сүйрсэн. Үүнийг амьдралын хүнд үед санаж байгаарай.
Хүн өөрийнхөө хүсэл бодлын бүтээгдэхүүн. Юу бодож байна, тийм л хүн болдог.
Хүний хийсэн сайн үйлсийг магталгүй, чимээгүй байсан нь дээр байдаг. Харин түүн шиг сайн үйлс хийх нь хамгийн том магтаал юм.
Аль нэг улс, үндэстний агуу эсэхийг амьтантай яаж харьцаж байгаагаас нь харж болдог.
Зүрх сэтгэл цэвэр байх нь жинхэнэ гоо үзэсгэлэн юм.
Хурга, ишигний амь нас хүнийхтэй л ижил үнэ цэнтэй гэж би боддог. Амьтан сул дорой байх тусмаа харгис хэрцгий хүн төрөлхтнөөс хамгаалагдах эрхтэй байх ёстой.
Үг дуугаралгүй үнэн сэтгэлдээ залбирах нь ямар ч сэтгэлгүй чанга залбирснаас илүү.
Амьдрах цорын ганц хэлбэр бол бусдад амьдрах бололцоо олгох.
Хоосон ходоодтой өлсгөлөн хүний хувьд хоол бол Бурхан юм.
Үзэн ядалтыг хайраар, худал хуурмагийг үнэнээр, хүчирхийллийг тэвчээрээр даван туул.
Хүүхдийн хүмүүжил хүүхэд олдох тэр мөчөөс эхэлдэг. Тэр үед эцэг эх нь бие, сэтгэлийн ямар байдалтай байгаа нь нөлөөлнө. Хэвлийд байхдаа хүүхэд ээжийнхээ сэтгэл санаа, амьдралын хэв маягаар хүмүүжинэ. Төрөөд аав ээжийгээ дууриан хүмүүждэг.
Эхнэр хүн боол биш. Тэр бол нөхрийнхөө жаргал зовлонг тэнцүү хуваалцдаг анд нөхөр, туслагч нь юм.
Ил тод санал зөрчилдөх нь ихэнх тохиолдолд урагш хөгжих түлхүүр байдаг.
Ядуу хүнд амьжиргаагаа залгуулах бололцоо олгохын тулд баячууд арай эгэл жирийн амьдрах ёстой.
Айл болгон их сургууль, аав ээж болгон багш нар юм.
Хотод эмч нарын тоо өсөхөд өвчний тоо ижилхэн өсдөг.