UBLife Logo
Байгаль орчин

100 жилийн дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ?  

Б.Энхжин
Б.Энхжин
100 жилийн дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ?  

100 жилийн дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ?  

100 жил, арван арван, 1200 сар, 36500 өдөр, 876000 цаг, бүхэл бүтэн нэг зуун өнгөрсний дараа бидний амьдардаг дэлхий ямар харагдах талаар уншигч та хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү?  

Та нүдээ аниад өөрийгөө 100 жилийн дараах дэлхийд байна гээд төсөөлөөд үз дээ. Эргэн тойрон тань яаж харагдаж байна?  

Магадгүй хиймэл оюун ухаан, нисдэг машинаас эхлээд техник технологи асар хурдацтай хөгжиж, хүн төрөлхтний бүтээн байгуулалт дээд түвшиндээ хүрсэн байх биз. Тэгвэл энэ үед дэлхий өөрөө ямар болсон байх талаар судлаачдын гаргасан дүгнэлтийг уншигч танд хүргэе.  


1. Хотын хэт төвлөрөл 

Зохистой төлөвлөлтгүй, хотууд хурдацтай тэлж, дэд бүтэц хангалтгүйн улмаас бохирдол нэмэгдэж, амьдрах нөхцөл улам хүндэрнэ. Хот суурин газар өргөжихийн хэрээр хог хаягдал, олон төрлийн бохирдол хэрээс хэтэрнэ.  

2. Бохирдол ба эрүүл мэндийн асуудал 

Агаар, усны бохирдол улам дордож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын замын өвчин, хорт хавдар болон бусад эрүүл мэндийн асуудал нэмэгдэж болзошгүй.  

3. Уур амьсгалын эрс тэс өөрчлөлт 

Уур амьсгал үргэлж өөрчлөгдөж байсан ч сүүлийн 10000 жилийн хугацаанд хэлбэлзэл харьцангуй бага хүрээнд байсаар байна. Гэсэн хэдий ч 1970 оноос хойш дэлхийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж, тогтмол хэлбэлзлээс давж, улам бүр эрс тэс болох хандлагатай байгаа талаар Бернийн их сургуулийн профессор, Берн дэх цаг уурын судалгааны төвийн захирал Доктор Гросжан ярьжээ. 

4. Дэлхийн дундаж температур 

Хамгийн муугаар бодоход дэлхийн бүх хэсгийн дундаж температур 6-8 хэмээр нэмэгдэж хүн төрөлхтөнд гамшгийн аюул үүснэ. Усны хомсдолтой хэсгүүд илүү хуурайшч, чийглэг бүс нутгуууд улам чийгшэх бөгөөд Арктик бүхэлдээ гэсэж, Альпийн нурууны мөсөн голууд үндсэндээ алга болно. 

5. Далайн түвшин 

Бидний мэдэхгүй цаг агаарын шинэ үзэгдлүүд бий болж, далайн түвшин нэмэгдэх болно. Далайн түвшний өсөлт 80см-ээс давах төлөвтэй байгаа бөгөөд далайн эргийн хотууд живж, нутаг дэвсгэрүүд  үерт автана гэж National Geographic мэдээлжээ.  

6. Олон төрөл зүйлийн амьтан, ургамал устаж үгүй болно 

Уур амьсгалын нөлөөгөөр шавжны тоо толгой цөөрсөөр байвал шавжаар хооллодог бүх амьтад, тэр дундаа шувууд устах аж. Тоос үүсгэгч шавж устаж үгүй болсноос олон цэцэгт ургамал алга болно. Богино настай ургамал амьд үлдэж, мод гэх мэт урт насалдаг ургамлууд дэлхий дээр хэзээ ч байгаагүй мэт үгүй болох гэнэ. 

7. Ган гачиг бүр ч том асуудал болно  

Дэлхийн дулаарал усны нөөцөд ч сөргөөр нөлөөлнө гэдгийг 2013 оноос эрдэмтэд сануулж, ган гачиг улам бүр нэмэгдсээр байгааг анхааруулсан. Энэ байдлаараа 100 жилийн дараа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн 40 хувь ганд нэрвэгдэх нь.  

100 жилийн дараа манай дэлхий хэрхэн харагдах бол гэдэг өргөн хүрээтэй бөгөөд маш сонирхолтой сэдэв шүү дээ. Мэргэжилтнүүдийн уйгагүй судалгаа, олон жилийн тоооцооллын үр дүнд бид дэлхий ойрын 100 жилд хэрхэн өөрчлөгдөх талаар төсөөлөлтэй болсон. Гэсэн ч ихэнх таамаглал 100 жилийн дараах ертөнцийг одоогийнхоос илүү сөрөг байдлаар төсөөлж байгаа нь харамсалтай. Яагаад манай дэлхий дээрх бүх зүйл улам дордох ёстой вэ?  

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.