UBLife Logo
Спорт

Юи Сүсаки, Абэ Үта хоёр ЛА-2028 олимпод түрүүлэхээр андгай тавьцгаав

Юи Сүсаки, Абэ Үта хоёр ЛА-2028 олимпод түрүүлэхээр андгай тавьцгаав

Парисын олимпод найдвартай алтан медаль авна гэгдэж байсан Японы хоёр од чөлөөт бөхийн Юи Сүсаки, жүдо бөхийн Абэ Үта хоёр анд найзууд. Харамсалтай нь хоёр найз Парист аварга болж чадаагүй билээ.

Саяхан Сүсакигийн инстаграмдаа тавьсан зураг спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Сүсаки Үтатай хамт хоолонд орохдоо авхуулсан зургаа оруулж, “Үта чянтай хамт чөлөөт бөх, жүдо гэсэн хоёр өөр төрөл ч нэгэн үед хамтдаа барилдаж яваадаа баяртай байдаг. Бидэнд ижил төстэй зүйл ч олон бий. Абэ Үтагаас би үргэлж маш их эрч хүч авдаг. Парис олимп дуусаад нэлээд цаг өнгөрлөө. Харилцан зөвшөөрөх, адилхан зүйл ч их гарч ирээд бид хоёр удаан сайхан ярилцхж суулаа. Энэ удаагийн олимпын туршлагаа дараа ирэх олимпод заавал амжилт болгон хувиргана, хамтдаа хичээе гэж андгай тавилцлаа. Үта чянгаас үнэхээр их хүч чадал авсан шүү. Баярлалаа, дахиад солонгос хоолонд орно шүү” гэж бичсэн байлаа.

Юи Сусаки — 2020 оны олимпын аварга, 2024 оны олимпын хүрэл медальт, 4 удаагийн дэлхийн аварга (2017, 2018, 2022, 2023), Азийн аварга.

Үта Абэ — Кодоканы 5-р дан, 2020 оны олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга (2018, 2019, 2022, 2023).

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.