UBLife Logo
Хоол

Оройн хоолны сонирхолтой орц, шинэлэг санаагаар баялаг Монголын 10 инстаграм хаяг

Б.Энхжин
Б.Энхжин
Оройн хоолны сонирхолтой орц, шинэлэг санаагаар баялаг Монголын 10 инстаграм хаяг

Өнөөдөр орой ямар хоол хийхээ мэдэхгүй эргэлзээд л сууж байна уу? Тэгвэл танд сонирхолтой жор, шинэлэг санаагаар баялаг Монголын 10 инстаграм хаягийг санал болгоё.


1. @homdvv

Өдөр тутам хийдэг нэг хэвийн хоолноосоо уйдаад байна уу? Тэгвэл энэ хаяг танд амархан бөгөөд шинэлэг хоолны жор хуваалцах болно.

2. @tresas.foodie

Төрөл бүрийн салат, эрүүл хооллолтын шилдэг санаа хайж байгаа бол дараах хаягаар зочлоод үзээрэй.

3. @foodaaang

Ази маягийн амтлаг хоол хийхээр төлөвлөж байгаа бол доорх хаягийг танд санал болгож байна.

4. @sirenes.kitchen

Энэ хаяг нь “Амархан оройн хоол” нэртэй цуврал бичлэг оруулдаг бөгөөд шинэ жор туршиж үзэхээр зэхэж байгаа хүмүүст тус болно гэдэгт итгэлтэй байна.

5. @badmabites

Япон улсад амьдардаг монгол эмэгтэйн хөгжилтэй бичлэг, хялбар хоолны жортой танилцахыг хүсвэл энэ хаягыг дагаарай.

6. @foodiedramaaa

Яарсан эсвэл ядарсан үедээ олон амтлагч ашиглахгүйгээр хийж болох өвөрмөц хоолны санаа хайж байна уу?

7. @amtlay_

Амттай хоолны санаануудаас гадна бялуу, амттаны жор ч хуваалцдаг.

8. @callfromhealth

Гарын доорх орцоор хийж болохуйц эрүүл хоолны жор оруулдаг бөгөөд уураг, илчлэгийг нь ч нарийн тооцсон байдаг.

9. @eatyourcurry

Энэ хаяг танд баялаг орц бүхий сонирхолтой хоолны санаа хуваалцах болно.

10. @tsooooomoooooo

Хоолны бичлэгнүүд нь дагаж хийхэд амархан, үзэхэд урамтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.