UBLife Logo
Хоол

Яагаад япончууд чичрэн чичрэн, Фүгү загас иддэг вэ?

Яагаад япончууд чичрэн чичрэн, Фүгү загас иддэг вэ?

Японд “Фүгү идэхийг хүсвэл эхлээд гэрээслэлээ бич” гэсэн зүйр үг байдаг. Фүгү загас буюу заримдаа нохой-загас япон хоолны хамгийн амттай төдийгүй хамгийн аюултай хоол. Жил болгон Японд доод тал нь 50 хүн фүгү загасанд хордож нас бардаг. Гадаад, дотоодын амттан, хоолонд дурлагчид айн чичрэн иддэг энэ загас бол жинхэнэ домог л гэсэн үг.

Үнэндээ фүгү гэдэг нь ганц тодорхой зүйл загас биш бүтэн төрөл байдаг. Японд “Фүгү идсэн хүн тэнэг хүн, гэхдээ иддэггүй хүн ч бас тэнэг” гэсэн үг байдаг нь энэ загас хэчнээн амттай болохыг харуулж байгаа юм. Хүссэн бүхэн ч амтлаад байж чаддаг хоол ч биш. Шинээр барьсан фүгү загас 300 ам.доллар орчим үнэтэй. Харин фүгү загастай өдрийн цогц хоол 1000 ам.доллар ч хүрнэ.  

Фүгүг сашими хэлбэрээр нимгэхэн зүсээд идэж болно. Халуун соустай идэхэд илүү амттай гэж ярьдаг. Нийт 4000 жилийн өмнөөс япончууд фугу загас идэж эхэлсэн гэгддэг боловч энэхүү хортой загасыг идэх санаа ямар хүний толгойд орсныг хэн ч мэдэхгүй.

Фүгүгийн мах цэвэрхэн авахад хоргүй, эрүүл. Харин элэг, нүд, цус гээд эрхтнүүдэд нь маш хүчтэй тетродотоксин хор агуулагддаг. Байгаль дэлхий дээр хамгийн хүчтэй хор шүү. Цианидаас 1200 дахин хүчтэй гэсэн үг. Насанд хүрсэн хүнийг алахад ердөө 2 мг хор хэрэгтэй байдаг бол алганд багтах энэ загасны биед байх хор нь 30 хүнийг алж чадах хүчтэй гэж байгаа. Энэ хор хүний мэдрэлийн системийг гацаадаг тул бүх булчин ажиллахаа больдог. Зүрх зогсон, амьсгал боогдож, 10 минут дотор маш хурдан үхэх аюултай. Хор тайлах эм, жор одоогоор нээгдээгүй байна.

Тэгвэл яагаад япончууд хортойг нь мэдсээр байж идэхийг хүсдэг хэрэг вэ? Загасчин удмын япончууд загас идээд хордоод байх хэрэг үү?

Японд фүгү загас бэлтгэдэг, хоол хийдэг тогооч нарт тусгай эрх олгодог. Тэд загасны биеэс хорыг маш нарийн хусаж, цэвэрлэж авч чаддаг. Харин зарим ур чадваргүй тогооч маш жижигхэн хор үлдээгээд олон хүний амь насыг хохироосон хэрэг гарсаар байдаг. Идэж үзсэн хүмүүсийн яриагаар фүгү өөр юутай ч зүйрлэшгүй, зөөлхөн амттай гэнэ. Хэл бага зэрэг чимчигнээд дахин давтагдашгүй мэдрэмж олгодог учир хүмүүс идэхийг хүсээд байдаг учиртай. Наран улсын түүхэнд фүгү загас идэхийг хориглосон үе байсан. Хамгийн сүүлд 1570-1870 онд бүтэн 300 жил Эзэн хаан хориг тавьж байжээ. Аргагүй хордож, амиа алдагчдын тоо маш их байсан юм.

Хэрэв та фүгү загас амтлахыг хүсвэл Японд зөвшөөрөлтэй ресторанд, тусгай эрхтэй тогоочоор янзлуулаад зооглоорой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...