UBLife Logo
Хоол

NETFLIX | Амтлах мэдрэхүйг тань сэрээх 12 шилдэг хоолны нэвтрүүлэг

NETFLIX | Амтлах мэдрэхүйг тань сэрээх 12 шилдэг хоолны нэвтрүүлэг

Хоол хийдэг нэвтрүүлэг, тэмцээн үзэхэд цаанаасаа л дотор нуугдах тогооч зан гарч ирж, гоё сайхан хоол хиймээр, амталмаар санагддаг шүү дээ. Энэ нэвтрүүлгүүд хоолны ертөнцөөр аялж, шинэ хоол, жор, төсөөлөөгүй амтыг мэдрэхэд тусална.

1. Breakfast, Lunch, & Dinner (2019)

Ямар ч драма, стресс, калри тооцох асуудалгүй, шинэ зүйл ч сур гэж шахахгүй. Олны танил зочдын урьж, шинэ хоол амталж, туршиж үзэхээр аялах нь, хоорондоо ярилцах нь ч танд таатай санагдана. Бүхнээс зугтаж, хэсэг ч гэсэн өөр зүйлд анхаарлаа хандуулахад яг тохирно.

2. The Chef Show (2019–2020)

2014 оны Chef киноны өнгө, мэдрэмж, харагдах байдлыг бүхэлд нь шингээсэн энэ шоу тогооч болон найруулагч хоёр найз хэрхэн хүмүүстэй ярилцаж, хоол хийж, гадуур шинэ хоол туршиж явааг харуулах болно. Үнэхээр сэтгэл татам, дулаахан уур амьсгалтай бүтээл юм шүү.

3. Chef's Table (2015–2024)

Тогоочийн амьдралыг дэргэдээс нь мэт мэдрэх боломжийг олгоно. нэмээд зураглал нь үнэхээр гайхалтай болохоор хэдийд ч үзсэн сэтгэл ханамж 100 хувь мэдрэгдэх болно.

4. Culinary Class Wars

Хамгийн шилдэг тогоочийг шалгаруулах хоолны энэхүү тэмцээн нь үе болгон нь өөр өөр сэдвээр явагддагаараа онцлог. Дугаар болгон дээр та хэнийг дэмжиж, ямар тогоочийг ялаасай гэж хүсэх нь үнэхээр сонирхолтой биш гэж үү?

5. Fresh Fried and Crispy (2021)

АНУ-ыг тойрч, байж болох бүхий л сонирхолтой, шарсан хуурсан хоолыг амсана даа. Шарсан гоймон, шарсан орео жигнэмэг, бүр Халимны бургер гээд ёстой л сонсож хараагүй олон хоолыг үзүүлнэ.

6. The Great British Baking Show (2010–)

Анх BBC-ээс эхэлсэн энэхүү шоу нь хамгийн энгийн жорыг яаж гайхалтай, өвөрмөц болгон хувиргаж болохыг харуулна даа.

7. Iron Chef: Quest For an Iron Legend (2022)

Мөн л тогооч нарын хоорондоо өрсөлдөж, Алтан хутганы эзэн болохын төлөө байж болох бүхий л чадвараа гаргадаг сонирхолтой тэмцээн.

8. Is It Cake? (2022–)

Анх мийм байсан, одоо бол амжилттай контент болон хувирсан шоу. Аль нь жинхэнэ, аль нь бялуу вэ гэдгийг таадаг бичлэгүүд байдаг даа? Яг л тэрэн шиг. Бялуу яаж жинхэнэ эд зүйлээс ялгарах аргагүй харагдаж болдог нь гайхалтай.

9. K Food Show (2022–2025)

4 ангитай энэхүү шоу нь Солонгос хоолны гайхамшгийг мэдрүүлэх болно. Болгоомжтой үзэхгүй бол араас нь солонгос хол идмээр санагдаад тунчиг хэцүү байх болно.

10. Nailed It! (2018–2022)

Хэсэгчилсэн хошин шог, хэсэгчилсэн хоолны шоу… Байж болох хамгийн сонин даалгавруудыг хэрхэн биелүүлэхийг хараад та лав инээд, гайхшрал хоёроо барьж дийлэхгүй биз ээ.

11. The Tiny Chef Show (2022–2025)

Хоолны хамгийн хөөрхөн, хайр татам шоу. Анимейшнээр хослуулан бүтээсэн энэхүү дүр өөрийн сайн найз робот болох Оллидоо хоол хийж өгдөг билээ.

12. Midnight Diner: Tokyo Stories

Анги тус бүр дээр нь өөр өөр үйлчлүүлэгч хүрэлцэн ирж, тогооч түүнтэй ярилцангаа хүссэн захиалгыг нь бэлдэж өгнө. Үнэхээр тайвширмаар шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...