UBLife Logo
Нийгэм

6 төрлийн эрчүүд – та аль нь вэ?

6 төрлийн эрчүүд – та аль нь вэ?

Хүнийг янз бүрээр хочлох нь сайн хэрэг биш ч заримдаа өөрийнхөө тухай үнэн зөв дүгнэлт гаргахад хэрэг болох нь бий.

Ингэхэд та хэн бэ? Өөртөө итгэлтэй альфа юу, аймхай төлөв сигма юу? Эрчүүдийн зургаан төрөл зүйл ангийг латин цагаан толгойн үсгээр ялган ангилаад үзье.

1. Альфа

Кинонд: Томас Шелби (Peaky Blinders), Жозеф Купер (Интерстеллар), Арагорн (Бөгжний эзэн), Тор (Marvel).

Тэд бол бусдыг удирдах чадвартай, амбицтай, зоригтой эрчүүд. Үргэлж бусдыг давамгайлж, дагуулах дуртай, хамт олон дунд хааш явах чиглэлийг нь заадаг лидер байх нь тэдэнд маш чухал. Хариуцлагаа сайн ухамсарладаг. Харизмтай, албан тушаалын шатаар амжилттай ахидаг. Альфа нар хүмүүсийн анхаарлын дунд байх дуртай, өөрийн гэсэн зарчим, үзэл санаатай. Бусдыг эрч хүчээр цэнэглэж, зоригжуулж чаддаг. Тэдэнтэй маргалдахад амаргүй. Учир нь тэд өөрийгөө зөв гэдэгт дэндүү итгэлтэй, бусдад үзэл бодлоо тулгаж чаддаг.

2. Бета

Кинонд: Рон Уизли (Харри Поттер), Hawkeye (Marvel).

Бета эрчүүд нэг их манлайлаад байхаар хүмүүс биш. Тэд удирдагч гэхээсээ гүйцэтгэгч гэвэл илүү тохирно. Хувийн амьдралдаа ч, ажил хэргийн харилцаанд ч идэвхгүй. Хамтран ажиллах, түншлэхэд сайн. Эв зүйг нь олоод тохиролцож чаддаг. Албан тушаал ахих гэж эрмэлздэггүй, хоёрдугаар зэргийн, туслах үүрэг тэдэнд таарна.

3. Дельта

Кинонд: Харри Поттер, Марти МакФлай (Ирээдүй рүү буцсан нь), Сэм Гэмжи (Бөгжний эзэн).

Эдний талаар хүмүүс бараг дурсдаггүй. Дельта эрчүүд нэг их зөөлөн, бууж өгөхөөр хүмүүс биш ч засгийн эрхэнд гарахыг хүсдэггүй. Ер нь бол байдал хэцүүдэхэд хэзээ ч орхихгүй, найдвартай залуучууд. Тэд дүрэм журамд дуртай. Ямар ч сонголтгүй болсон тохиолдолд л даргын үүргийг өөртөө авна.

4. Гамма

Кинонд: Тони Старк (Marvel), Жек Спэрроу (Карибын тэнгисийн дээрэмчид), Локи (Marvel).

Тогтсон хэм хэмжээ, үнэнд эргэлздэг, нэг үгээр тодорхойлоход хэцүү эрчүүд. Тэд чөлөөтэй сэтгэж, шүүмжилдэг ч зөрүүд, үг дуу цөөнтэйгөөсөө болж, чадваргүй, сул хүн гэж тооцогддог. Мөн тэднийг “битүү морь” гэж нэрлэх нь олонтаа. Гамма нар интроверт хүмүүс, бүх юманд сөрөг хандана. Гэхдээ маш авьяастай байж болно.

5. Омега

Кинонд: Питер Паркер (Аалз хүн), Уолтер Митти (The Secret Life of Walter Mitty).

Энэ төрлийн өөртөө итгэлгүй эрчүүд багадаа сургуульдаа хэзээ ч охидод тоогдож байгаагүй. Маш олон комплекстой. Тэд экстраверт биш учраас нийгэмд дасан зохицоход хэцүү. Гэхдээ ихэнх нь харилцахад хялбар, сайн хүмүүс байдаг. Өөрийгөө харуулж чаддаг өвөрмөц хоббитой хүмүүс.

6. Сигма

Кинонд: Жеймс Бонд, Брюс Уэйн (DC Comics), Логан (Marvel).

Тэд нийгмийн шатлал, тогтолцоог үгүйсгэдэг. Бие даасан байдал, эрх чөлөөгөө нандигнан хамгаалж, ямар нэг тойрогт орохоос зайлсхийдэг. Тэд хэзээ ч багийн тоглогч байгаагүй, бүх зүйл дээр өөртөө л найддаг. Сигма эрчүүдэд хэн нэгнийг араасаа дагуулах хэрэгцээ байхгүй ч удирдагчийн байрлалын төлөө альфа нартай эн тэнцүү өрсөлдөж чадна. Гэхдээ тэдэнд энэ нь хэрэггүй. Сигма нарт өөрийгөө харуулах өөр арга зам олон бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.