UBLife Logo
Дэлхий

Австралийн гал сөнөөгчид нүцгэн хуанлигаа дахин гаргалаа

Австралийн гал сөнөөгчид нүцгэн хуанлигаа дахин гаргалаа

Австралийн гал сөнөөгчид жил бүр цээж нүцгэн зургаа авхуулан, хуанли гаргадаг уламжлалтай.

Анх 30 жилийн өмнө эхэлсэн энэ хуанли дэлхийн 90 оронд зарагддаг.

Энэ хуанлид багтахын тулд мянга мянган австрали гал сөнөөгч зургаа илгээдэг ч хэдхэн азтан л багтдаг.

Тэд гал унтраах багаж хэрэгслээс гадна янз бүрийн амьтантай хамт зургаа авхуулдаг.

Учир нь зэрлэг онгон байгалиа хамгаалах ёстойг тэд хүн төрөлхтөнд сануулж байгаа юм.

Энэ жил 5 хувилбар гаргасан.

Зөвхөн гал сөнөөгчид, морьтой, муур, нохой, холимог гэсэн 5 төрөл бий.

Энэ жилийн хуанлигаас орсон хөрөнгө Австралийн Байрон-Бей эмнэлэгт зориулагдана.

Энэ эмнэлэг гэмтэж бэртсэн зэрлэг амьтдыг эмчилж, буцаан байгальд нь нутагшуулах ажил гүйцэтгэдэг.

1993 оноос хойш гал сөнөөгчдийн хуанли нийт 3,45 сая ам.доллар цуглуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.