UBLife Logo
Кино

Лиам Нисон “зодог тайлснаа” зарлалаа

Лиам Нисон “зодог тайлснаа” зарлалаа

Ирландын алдар жүжигчин Лиам Нисон кино урлагаа орхиж байгаагаа зарлалаа. Ийнхүү тэрээр 72 насандаа тэтгэвэртээ сууж байна.

Гэхдээ түүний зураг авхуулаад амжсан 7 кино ойрын жилүүдэд нээлтээ хийнэ гэж байгаа.

Венецийн кино наадмын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналт.

Шиндлерийн бүртгэл киноны дүрээрээ Оскар, BAFTA шагналд нэр дэвшиж байсан.

Тэрээр Хойд Ирландад төрсөн.

Багаасаа боксоор хичээллэж, идэрчүүдийн улсын аварга болж байжээ.

1980-аад оны эхээр жүжигчин Хелен Миррентэй хамт амьдарч байсан.

1994 онд жүжигчин Наташа Ричардсонтой гэрлэсэн. 2009 онд Наташа цанаар гулгаж байгаад гэмтэж, нас барсан. Лиам дахин гэрлээгүй.

Лиам Майкл (1995 төрсөн), Дэниел (1996) гэсэн хоёр хүүхэдтэй.

Лиам Нисон Английн Ливерпуль багийн үнэнч фэн.

Нью-Йорк мужийн Милбрук хотод амьдардаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.