UBLife Logo
Кино

30 нас хүрсэн Pulp Fiction киноны тухай 10 баримт

30 нас хүрсэн Pulp Fiction киноны тухай 10 баримт

Тарантиногийн алдарт Pulp Fiction кино 30 нас хүрлээ. Өчигдөр Academy Museum Gala-д болсон ёслол дээр алдарт гурвал Квентин Тарантино, Ума Турман, Жон Траволта нар ирж оролцлоо.

Нэг

Pulp Fiction кино 1994 онд Каннын кино наадмын тэргүүн шагнал авсан. Тэр үед шүүгчдийн зөвлөлийг Клинт Иствуд тэргүүлж байв.

Хоёр

Киноны хамгийн алдартай хэсгийн нэг болох бүжгийн дуу болох Чак Берригийн “You Never Can Tell” дуу Ума Турманд огт таалагдаагүй тул өөр дуу хүсжээ. Харин Тарантино “Надад итгэ. Төгс дуу” гэж хэлсэн байна.

Гурав

Энэ бүжгийг Феллинигийн киноноос сэдэвлэсэн гэж хүмүүс ярьдаг. Та өөрөө харьцуулаад үзнэ үү.

Дөрөв

Тарантино кинондоо дүр бүтээхийг өөрөө хүссэн. Жимми болох уу, хар тамхины наймаачин лэнс болох уу гэж удаан эргэлзсэний эцэст Жиммиг сонгожээ.

Тав

Жон Траволта нэгэн сургалт дээр яаж героин хэрэглэдэг дүрд орж чадсанаа ярьжээ. Тарантино, Траволта хоёрын хэн нь ч героин хэрэглэж байсангүй. Тиймээс мэддэг найзаасаа ямар үйлчилгээтэйг нь асуухад “Текила уугаад, халуун усан санд хэвтээд үз” гэж заасан гэдэг.

Зургаа

Винсент Вегагийн улаан Chevelle Malibu машин бол Тарантиногийнх бөгөөд зураг авалт дуусахаас өмнө хулгайлагджээ. Арван жилийн дараа л машиныг олсон байна.

Долоо

Зураг авалтын нийт зардал 8 сая ам.доллар болсноос таван сая нь жүжигчдийн цалин байв. Reservoir Dogs кино 1,2 саяар бүтэж байсны хажууд том төсөв байлаа.

Найм

Квентин Тарантино зохиолоо Амстердамын кафегаар дамжин бичсэн тул Голландын соёл уламжлал кинонд их гардаг. Тарантино Амстердамд амарч бүтээсэн гэхээсээ илүү хүмүүсээс зугтаж ирсэн байв. Учир нь Reservoir Dogs кино маш их амжилт олж, ажлын санал завсар зайгүй ирж байжээ.

Ес

Винсент хар тамхины хордлогод орсон Турманы баатрын зүрхэнд тариурыг маш хүчтэй хатгаж байгаа нь үзэгчдийг айлгадаг. Үнэндээ энэ кадрыг эсрэгээр нь авсан бөгөөд Винсент тариурыг хүчтэй сугалж байгаа юм.

Арав

Говард Штерний шоун дээр нэгэн үзэгчийн “Чемодан дотор юу байсан бэ” гэсэн асуултад Тарантино “Та юу байгаасай гэж бодсон тэр зүйл л байсан” гэж хариулсан. Харин зураг авалт дээр ийм чемодан ашиглажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.