UBLife Logo
Кино

Netflix: Киллиан Мерфи дахин Томас Шелби боллоо

Netflix: Киллиан Мерфи дахин Томас Шелби боллоо

Оскарын шагналт жүжигчин Килиан Мерфи “Peaky Blinders” киноныхоо Томас Шелби дүрдээ дахин тоглож байна.  Энэхүү алдарт цувралыг энэ удаад Netflix-ээс нэг ангитайгаар хийх бөгөөд найруулагчаар Стивен Найт дахин ажилласан.

Киллиан Deadline-д ярилцлага өгөхдөө “Томми Шелби надаас салах дургүй байх шиг байна” гэж ярьж байв.

Зураг авалт Английн Бирмингем хотод эхэллээ.

Киноны үйл явдал дэлхийн II дайны үеэр өрнөх бөгөөд сонирхолтой нь гол дүрийн нэг нь бүх цаг үеийн хамгийн аймшигтай мафийн нэг Аль Капоне байх юм. Капонегийн дүрийг Стивен Грэм бүтээж байна. Цувралд Полли авга эгчийн дүрд тоглсон Хелен Макрори 2021 онд таалал төгссөн ч шинэ кинонд архивын зургийг нь гаргах гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.