UBLife Logo
Кино

Кристофер Ноланы дараагийн кино цус сорогчдын тухай байна гэв

Кристофер Ноланы дараагийн кино цус сорогчдын тухай байна гэв

2023 онд гаргасан “Oppenheimer“ киноных нь араас найруулагч Ноланыг хүмүүс ямар кино гаргах бол хэмээн ихээхэн сонирхон хүлээж байсан гэхэд болно. Тус бүтээлээрээ Шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн АНУ-ын найруулагч Кристофер Нолан харин дараагийн бүтээлийнхээ тухай багахан мэдээллийг цацжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус бүтээл 1920-иод оны үеийг харуулах бөгөөд жүжигчин Том Холланд, Мэтт Дэмон нарыг оролцуулан тоглуулахаар болжээ. Хэдийгээр киноны үйл явдал, юуны тухай байх зэрэг мэдээлэл нууц хэвээр байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр тус бүтээл нь цус сорогчдын тухай өгүүлэх гэнэ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Нолан BFI арга хэмжээн дээр аймшгийн киноны тухай ярьсан нь олны анхаарлыг татаад байсан юм. “Хэрэв гайхалтай санаа төрвөл би гарцаагүй аймшгийн кино бүтээх болно“ хэмээн дурдсан нь ийнхүү биеллээ олж буй бололтой.

Түүний шинэхэн кино 2026 оны долдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр товлогджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.