UBLife Logo
Хөгжим

40 нас хүрэхдээ 40 кг жин хассан Келли Осборн

40 нас хүрэхдээ 40 кг жин хассан Келли Осборн

Английн дуучин Келли Осборн 40 нас хүрлээ.

Түүний аав бол рок мангас Оззи Осборн билээ. Келли 1984 оны аравдугаар сарын 27-нд Лондонд төрсөн ч бага насаа аавынхаа аялан тоглолтыг даган дэлхий тойрсоор өнгөрөөжээ.

2002 онд гарсан Осборны гэр бүлийн тухай реалити-шоугаар Келли өөрөө алдартэй болсон. Хурц түргэн ааштай тэрээр гадна төрхөөрөө ч үзэгчдийн анхаарлыг татсан юм.

Ингээд дуу хөгжим оролдож эхэллээ. Өөрийн стиль, имижийг эрж хайж яваар Келли ягаан үсэн дээр зогссон.

Багаасаа илүүдэл жингийн асуудалтай байсан тэрээр 16 настайдаа 90 кг жинтэй болоод байв. Хоолоо сойж, хар тамхи хэрэглэж, турах гэж оролдож байв. Хүмүүсийн өмнө нэг туранхай, нэг махлаг гарч ирсээр байлаа.

“Би сэтгэл санааны хямралаасаа болж таргалдаг. Гуниглахаараа идээд л байдаг” гэж ярьж байв.  

2020 онд тэр ходоодныхоо хэсгийг тайруулаад нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгээд гарч ирсэн. 40 кг жин хассан байлаа.

“Хэвлэл мэдээлэл миний турсныг гайхаад л. Энэ мэдээллийн ачаар надад өдөрт долоон болзох урилга ирээд л. Гэхдээ би бүгдэд нь татгалздаг” гэж Осборн хэлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.